Х.Нямбаатар: Үйл ажиллагаа нь хязгаарлагдаагүй байгууллагууд Smartcar системд хүсэлт гаргаж QR код авна

Улс төр
UBn team
Унших: 1 мин 3 сек
100
legacy:hereglesen zurag/Онцлох/Нямбаатар.jpg

    ХЗДХ сайд Х.Нямбаатар хөл хорионы үеэр үйл ажиллагаа нь хэвийн ажиллах байгууллагуудын авто машинд ямар журмаар QR код олгох талаар сэтгүүлчдэд танилцуулж байна.

    Тэрбээр "45 дугаар тогтоолоор нийслэл хотод замын хөдөлгөөнд оролцох тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын тээврийн хэрэгслүүдийг QR кодоор зорчуулна. Ойролцоогоор 41593 тээврийн хэрэгсэл хөл хорионы үеэр замын хөдөлгөөнд оролцохоор шийвэлт хийгдлээ. Төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагууд үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх үүднээс тухайн байгууллагуудын тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоно. Төрийн захиргааны байгууллагуудыг үндсэндээ үйл ажиллагааг нь тэг зогсолт хийх түвшинд хөдөлгөөнийг хязгаарлана. Төрийн захиргаа, нутгийн захиргааны байгууллагууд, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрүүдийг аль болох хамгийн бага түвшинд нь үйл ажиллагааг зогсооно. Нэн шаардлагатай тохиолдолд тухай салбарын сайд, нийслэлийн Засаг даргын тодорхойлолтоор тухайн байгууллагын замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн зөвшөөрлийг олгоно гэдэг журмыг боловсрууллаа. Энэ журмыг өнөөдөр 18 цагаас хэлэлцэнэ.

    Үйл ажиллагааг нь хязгаарлах боломжгүй эрчим хүч, дулаан, ус хангамж, эрүүл мэндийн байгууллага,  эмийн сан, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгуулага, шатахуун түлшний хангамж, хэвлэл мэдээлэл зэрэг байгууллагуудад QR кодыг шууд олгоно. Эдгээр байгууллагууд нь өнгөрсөн өвөл мэдээллийн санд мэдээллээ байршуулсан байгаа. Одоо системд автомашиныхаа дугаарыг оруулахад шинэ QR код нь олгогдоно" гэлээ.

Мэдээл үргэлжилж байна.   

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • А
    АРД ТҮМЭН

    ЧАМАЙГ УДАХГҮЙ АРД ТҮМНИЙ ШҮҮХ ШҮҮНЭ

  • B
    baatar

    erguu mal yumaa ta nar

  • Э
    ЭХНБ

    ЯАГААД ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАЖ ЧАДАХГҮЙ ДАНДАА ЧИРЭГДЭЛ УЧРУУЛЖ БАЙДАГ ЮМ. ЭХНБ машинууд явахгүй болохоор эмийн сан,эмнэлэг эм тариагүй яах болж бна.....

  • И
    Иргэн

    Нямбаатар аа УБ хотын тээврийн асуудал хариуцсан газар,замын цагдаа бүр УБ хотын ОК гэж байхад төрийн сайд ажлаа мэдэж байна уу эсвэл мэдэм будлиад байна уу.Монгол улсын ОК ын гишүүн юм бол улсынхаа хэмжээнд л сэтгэж ажлаа хий.УБ хотын урдуур орж битгий самраад байХотынхныг ажлыг нь хийлгэл дээ.Дараа нь хот ажилласангүй гээд бухав аа

  • Ц
    Цахиур төмөр ХХК

    Эм хүргэлт, тээвэрлэлтийн машинуудад цагийн хязгаар тавьснаас болж ажил зогсчихлоо. Яахаараа нэг юм хийхээрээ ингэж чирэгдэл болж байдаг юм бэ. Бид бүгдээрээ оффист суухгүй шүү дээ. Тэгээд майл явуулаад ч хариу өгөхгүй юмаа

  • Ө
    өбөа

    энэ фиддаад өөр хийх юм алгуу

  • Z
    zochin

    umguulugchid em-gin ajiltnyydaas ilvv xend xeregtei bolood bvx tsagyydad yawdag yum be uursdixn tuluul bx da

  • О
    Оргил

    Энэ ажлын хэсэгт хэдэн эргүү нөхдүүд орсон юм уу. Автомашиныг нь хориглочихоор 07.00-09.00, 17.00-20.00 цагуудад автобусандаа чихээд явна биз дээ. Амарсайханы тушаал 23-нд гарсан байхад эд нар нь 10-аадхан өгүүлбэрийг 2 өдөр бичиж байдаг үнэхээр арчаагүй. Ажлын хурд, сэтгэхүй хоёр нь үхчихсэн нөхдүүд юм даа

  • З
    зочин

    нямдоржийн залгамж халаа коммунист дарангуйлагч нямбаатар монголыг сөнөөх үйлсдээ дураараа дургиж ,сансанаараа тоглож бна

  • З
    зочин

    хэдхэн хоногын хугацаанд худалаа сүржигнэлдээд яахнавдээ Өөр шинэ санаа оноо гаргаад олигтойхон ажилалдаа.. Бас л нэг авилга хээл хахууль үүсэх шалтаг шалтгаан шүү дээ.