"Ерөнхийлөгч Х.Баттулгыг төлөөлдөг" гэх АНУ-ын PR компанитай гэрээ байгуулсан жинхэнэ "эзэн" хэн бэ

Улс төр
UBn team
Унших: 2 мин 56 сек
190
legacy:hereglesen zurag/Онцлох/lll.jpg

    АНУ-ын DCI group гэх лобби компани манай Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцад оролцох гэж байна гэх мэдээлэл хуульчид болон улстөрчдийн зүгээс ихээхэн шүүмжлэл хүртэж байна.

   Өнгөрсөн долоо хоногт уг мэдээлэл анх гарахдаа Ц.Тувааны АН-ын уг компанитай сонгуулийн үеэр хамтарч ажиллах шийдвэр гаргасан гэж буруутгаж байсан юм. Учир нь Ц.Туваан гэх нэртэй гэрээнд шинээр дарга болсон О.Цогтгэрэл нь гарын үсэг зурж баталгаажуулсан байв. Гэтэл одоо уг компани гэрээнийхээ дагуу Ерөнхийлөгчийг төлөөлдөг болоод асуудал бүр заваарч өглөө. Тус компанитай байгуулсан гэрээний хугацаа нь 4 дүгээр сарын 19-нээс эхлээд 6 дугаар сарын 15 хүртэл үргэлжилж байгаа нь яалтчгүй Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдоод байгаа юм. Мөн лобби гэрээний үнийн дүн нь 50 мянган ам.долларын өртөгтэй, хэвлэлүүдтэй хамтарч ажиллахад зарцуулах 100 мянган ам.долларын хөлстэй гэдгийг цагаан дээр хараар бичсэн. Гэвч уг гэрээг нарийвчилж харвал энэ мөнгөн дүн бол зөвхөн эхлэл. Хэрвээ ажлын даалгавар нэмэгдэж, нэмэлт ажил хийгдэх бүрт дахин ам.доллар нэхэмжилнэ. Үүнийг ажлыг 3-10 өдрийн дотор эндээс шилжүүлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл ард түмний тархийг угааж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мөнгөөр мэдээллээ тараах уг гэрээний зөвхөн эхлэл дүн нь 420,000,000 сая орчим төгрөг.

  Уг гэрээг О.Цогтгэрэл даргатай Ц.Тувааны АН-аас сонгуульд зориулж намынхаа PR-г хийхийг санаархаж байгуулсан бол Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль болон бусад хуулиудыг зөрчинө. Мөн өмнө нь гадныхан манай сонгуульд оролцдог гэж яригддаг болохоос биш яг үүн шиг ил тод баримтаар  болж байгаагүй гэдэг утгаар нь хуульчид маш хүчтэй шүүмжилж байв. Гэтэл утасны үзүүр өчигдрөөс Ерөнхийлөгч Х.Баттулга руу чиглээд эхэллээ. Манайд шуугиан гарсны дараа foreignlobby.com сайт өнгөрсөн хагас сайн өдөр "Монголын Ерөнхийлөгчийн нам АНУ-ын PR компанитай гэрээ байгуулсан нь улс төрийн шуугиан дэгдээв" гэх нийтлэлийг нийтлэв. Үүндээ "...the Mongolian president’s party буюу Монгол Улсын Ерөнхийлөгчийн нам, ...President Khaltmaa Battulga‘s party as the “vanguard of Mongolian democracy”... буюу  Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын намыг "Монголын ардчиллын тэргүүн" болгон сурталчлах зорилгоор 4-р сарын 12-ны өдрөөс эхлэн хоёр сарын гэрээ хийж хөлсөлжээ" гэж бичсэн байв. Мөн тус компани тайландаа Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга болон Л.Болд нарын хэлсэн үгээс ишлэл авсан байгаа нь тэмдэглэгдэж үлджээ.

  Тэгвэл өчигдөр буюу 2021 оны 4 дүгээр сарын 25-нд АНУ-ын DCI group гэх лобби компанийн "Манай байгууллага МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулгыг төлөөлдөг" хэмээн Вашингтон пост руу и-мэйл бичсэн нь АНУ-ын Хууль зүйн яамны сайтад тавигджээ. Өөрөөр хэлбэл анх гэрээний талаар гарсан АНУ-ын foreignlobby.com дээр Ерөнхийлөгчийн намыг гэж онцгойлон дурдсан. Мөн сэтгүүлчид рүү явуулсан и-мэйлдээ Ерөнхийлөгч Х.Баттулгыг төлөөлдөг гэж дурдсан зэрэг нь "хэрүүлийн алим"-ыг Ц.Туваан, О.Цогтгэрэл нарын гараас Ерөнхийлөгч Х.Баттулгын "гарт" шилжүүлэв бололтой.

   Хэрэв уг ажлын "захиалагч" нь Х.Баттулга Ерөнхийлөгч юм бол ямар шалтгаанаар гадны лобби компанийг хөлсөлж, улс орныхоо нэрийг гадаад ертөнцөд таагүй харагдуулах болов гэдэг асуулт гарч ирнэ. Энэ хамтарсан гээд байгаа компани нь сайн гэхээсээ илүү муу нэрийг араасаа дагуулдаг талаар хэвлэл бүр бичиж байна. Тодруулбал, Трампын 2016 оны сонгуульд Кэмбриж Аналитика болон Оросуудтай хамтран ажилласан, Мьянмарын сонгуульд 384 мянган долларын гэрээ байгуулан ажиллаж байсан төдийгүй өнөөдөр цуст бослогод гол буруутан нь гэгдээд буй Мьянмарын цэргийн дэглэм тогтоогчидтой ажиллаж байсан зэрэг дуулианыг араасаа дагуулдаг ажээ.

   Эдгээр мэдээллийн араас иргэд уг гэрээг үнэхээр байгуулсан эсэх болон гэрээний жинхэнэ "эзэн" нь чухам хэн болох талаар ихэд сонирхож байна. Хардагдаад буй нөхдүүд нэн яаралтай уг гэрээг үнэхээр байгуулсан эсэх, байгуулсан бол хэн ямар зорилгоор байгуулсан. Яг ямар ажлыг энэ “DCI group" лобби компаниар хийлгэж байгаагаа тайлбарлах шаардлагатай байна.

Баяр

Хуваалцах:190

СЭТГЭГДЭЛ (19)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • С
    Сэтгүүлч

    Баттулга их холыг бодож хийж байгаа үйл ажиллагаа. Өөрийгөө Монголын ардчиллын загалмайлсан эцэг болгон зарлаж байна. Тэгээд ардчилал аюулд учирлаа гэж АНУ-д сурталчилгаа хийлгэж байгаа нь их холын зөвлөхийн бодлого. Хамгийн гол нь бүх юм дуусахаар тэднээс орогнол гуйх нүхээ маш сайн ухаж эхэлжээ. Тэгээд тэнд 6 жил толгой хоргодно. Ийм л схем.

  • З
    зочин

    Альч улсын хуулиар хориглоогүй заалт,нэрээ бололтой. Ардчилсан улс хуулинд захирагддаг гэж сайн дур нь хүрэхээр ярьдаг байх аа. Толгнойгоо ажлуул.

  • З
    ЗO

    Улайрсан хүн юу ч хийж болно. Очиж, очиж Бирмийн цэргийн эргэлтийг зохион байгуулсан тэр компанийг сонгоод байхдаа яадаг байна вэ Энэ аюултай. Юу ч хийхээс буцахгүй улайрсан нөхөр байна даа

  • I
    Irgen

    ЭНЭ БОЛ АЮУЛ !!! Тагнуул хууль хяналт анхааралдаа авч сонор сэрэмжээ дээшлүүлэх цаг иржээ. Түгшиж байнй шүү иргэд.

  • Ө
    Өвгөн

    Энэ ч Баттулгыг үзэн яддаг, улс төрөөс зайлуулах гэж дээр үеэс л зүйл бүрээр оролддог хэдхэн хүний далдуур хүний нэр барьж хийсэн гэрээ л болов уу.

  • М
    монгол

    Энэ Женко гийн улс төржилт хэрээс хэтэрлээ ямар үхэн хатан зүтгэдэг вэ Цаашид мэдлэг боловсролтой, ноён нуруутай хүнийг соногох хэрэгтэй Моголчуудаа

  • З
    зочин

    Ухэл ,тахал ,хэлмэгдуулэлт ,хулгай ,дээрэм ,хар тамхи ,худал хуурмаг зусэн бурийн бузар дагуулсан хар мертей хулгайч нарыг хэнийг нь ч буу сонго !Сонгох битгий хэл сонгуульд буу ойртуул !Бие биенээ барьж идээд тэр чигтээ дуусаг ээ !Иргэдийг хелдее чирхээс нь сэрэмжил

  • А
    Ахмад настан.

    Хариуцлагагуй нэг эмэгтэй таавчигтай эмнэлэгээс гарсны толоо У.Хурэлсухээ чи ес зуйтэй хун болж бна гээд тор засгаа сайн дураарай огцруулаад л байсан, гэтэл одоо халдварт овчин улс орон даяар тархаж одор бухэн Монголчууд минь ухэж байхад, ажил зохион байгуулж чадахгуй байсаар улс орон даяар халдварт овчин тараасан эрх баригч МАН-ынхаа даргын ажлыг ЕС ЗУЙГЭЭ бодоод огооч. Чи даанч ажлаа огч чадахгуй таарчихсан таар шуудай байж бас Еронхийлогч болох санаатай юу. Харагдаач, чамайг Еронхийлогч болгочихоод Монголчууд юу бодож суух болж бна аа.

  • М
    Монгол

    Шууд Женко л байна шдээ наадах чин ойлгомжтой шд

  • З
    зочин

    3 хөршөөрөө оролдоод юманд хүрэхгүйг Хятад яагаад хилээ чангалав гэдгээс сургамж аваагүй юу.Оросыг шүүмжилж үнэгүй авах вакцинийг үнэтэй болгож цаг алдаж л байна. Яасан том юм бэ.

  • B
    btr

    ug ni elbegdorjtoi hamt naarandaa zalarch jangaa hurteh hundee

  • Z
    ZOCHIM

    VAARALTAI CHOLOOLJ SHALGAH HEREGTEI VM BISHUU VU BOLOOD L B NA DA.

  • О
    Овгон

    Нам бус хун харин намд байгаа буруу эх орны эсрэг ажиллагааг шуумжилэхэд намдаа байна гэж ойлгодог очуухэн бодолтонгуу эх оронч Хун ийм тэнэг юманд хуруу дурэхгуй! Хорлогчид нь юуч хийж чадах боловсоролтой гэж муу муухайг хийдэг хумуус бий шуу! Торийн тэргуунээ дэндуу муухайд хутгах гэсэн луйварчид байх туунийг даган баясч унэний эсрэг шуугиан тарих этгээдууд байх юмдаа. Эх орны толоо холс гаргасан хун холсоо худалдах гэж боддог атаархах хорсогчид их байх юмдаа.Жирийн иргэд ,ард тумнийхээ сайн сайхны толоо тэмцэж байгааг цагаан захтан ходолмор холс мэдэхгуй хувиа хичээгчид узэн ядах юмдаа.Ондор боловсоролтонгууд минь больдоо еронхийлогчийн дайны сургааль хойч уедээ айлдаж тумэн олондоо бахархал болсон бутээл хийсэн бол энэ чувганц уйлдэлийг чинь тоохгуйдээ.

  • M
    mongol

    urvagch Uyngiig shorond shaahad l hergee ulaana dooo

  • З
    зочин

    хувьсгалын тухай жиргэгч уянгаас эхлэн асуу тоглоом тоотой нь дээр гэдэг цагдаа тагнуул хөдлөөрэй оройтоогүй байнаа

  • И
    иргэн

    Х.Баттулга төрийн эрхийг хууль бусаар авах ажлыг хэрэгжүүлж байгаа нотлох баримт энэ мэт олдсон тул ерөнхийлөгчөөс зайлуулъя.

  • З
    зочин.

    АН-ыг шууд төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэрэг рүү Баттулга ерөнхийлөгч шууд түлхдэг байна ш дээ.Ингээд нэг улс төрийн намыг баллаад улс төрийн тавцангаас зайлуулаад зогсохгүй ард түмний олонхоор сонгогдож төрийн эрх баригч намыг татан буулгаж мафийн бүгд найрамдах улс болгож өөрөө толгойлох санаатай байжээ.Аймаг,сум,хороо,дүүргүүдээр дүүрсэн мөнгөөр хөлслөгдсөн иргэдийн сэтгэл санааг тогтворгүй болгох зорилготой олон мянган троллууд зохих байгууллагын хараанд орсон л байх ёстой доо.Өнгөрсөн сонгуулиар мөнгө тарааж хүн зөөж санал өгүүлсэн маш олон хүмүүсийг энэ жил бол онилчихсон л байж таарна.Одоо Баттулга АН-аас өөрийн хүнээ гаргах гэж ёстой улайрч зүтгэнэ дээ та нар харж л байгаарай харин хэн байх бол.

  • З
    Зочи

    Женко л бна шуу дээ бух юм ойлгомжтой анам дамвуу бсон тул татан буулгья ард тумэнгэжр женко тоглож бна шуу хурдан зайлуулья

  • И
    Иргэн

    Ene ardcholsan namd unen shudarga zuil gj baidag yum bol uu yamar muuhai gheer iim bdag bnaa Jenko hulgaich uuruu garch chadahgui uchraas uuriihuu huniig gargahiin ulairch bna hezee jenkogiin huliug gozolzuuld barivchlaad avch yavahudriig uzeh bhaa