Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагын ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮД

Улс төр
UBn team
Унших: 3 мин 16 сек
310
legacy:hereglesen zurag/Онцлох/wetransfer-dcae44/Хүрэлсүх.jpeg

   Монгол Улсын 30 болон 31 дэх Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүх үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн цагаасаа хойш анх удаа хэвлэлд "АМ НЭЭЛЭЭ". Тодруулбал, тэрбээр  “Өдрийн сонин”-ы сэтгүүлч, Улс төр, гадаад мэдээллийн албаны дарга Д.Мөнгөндалайд огцорсныхоо дараа ба "дэвших"-ийнхээ өмнө ийнхүү бүрэн хэмжээний ярилцлага өглөө. Түүнийг юу гэж ярихыг сэтгүүлчид, улстөрчид, ард түмэн гээд бүгд хүлээж байсан нь үнэн.  Хэдий миний хувьд санасан хэмжээний том биш ч, МАН-ын даргын байр сууриар "цангасан" бидэнд хангалттай мэдээллийг сэтгүүлч Д.Мөнгөндалай яриулж, бэлтгэсэн байна. МАН-ын дарга "Дараалсан улс төрийн жагсаал цуглаан, өлсгөлөн суулт, үймээн самуун зохион байгуулахаар төлөвлөгдөж байгаа талаар болон энэ зүйлд Ерөнхийлөгчийн албатууд, сөрөг хүчнийхэн маань оролцсон нь асуудлыг улам төвөгтэй байдал руу оруулсан" гэх зэрэг маш сонирхолтой өнцгүүдийг "хаяжээ". 

Ингээд МАН-ын дарга У.Хүрэлсүхийн ярилцлагын онцлох эшлэлүүдийг түүвэрлэн хүргэж байна.

1. "...2020 оны нэгдүгээр сарын 23-нд бид хилээ хааж зохих арга хэмжээнүүдийг цаг алдалгүй авч эхэлсэн. Энэ бол маш чухал алхам болсон. Үүний үр дүнд дэлхий нийтээрээ барьц алдан хямарч байхад бид 10 сар дотооддоо коронавирусийн халдвар алдалгүй барьж чадсан юм..."

2. "... 10 сарын хугацаанд эмнэлгүүдээ өргөтгөж, эмч, эмнэлгийн ажилтнуудаа бэлтгэж, хоёр ч шинэ эмнэлгийг ашиглалтад оруулж, эм тариа, тоног төхөөрөмжийн зохих нөөцийг бэлтгэж амжсан..."

3. "...Хүн амаа вакцинжуулж байгаа үзүүлэлтээр манай улс Ази тивдээ бахрейн, саудын Араб, сингапур, катар, монгол гээд эхний тавд явж байна..."

4. "...Шуудхан хэлчихье. улс орон цар тахалтай тэмцэж байхад, улс төрийн цар тахал дээрээс нь нэмэгдвэл энэ улс орон юу болох вэ..."

5. "...Тэр үед цагдаа, тагнуулын байгууллагаас надад тодорхой мэдээллүүдийг өгч байсан. Дараалсан улс төрийн жагсаал цуглаан, өлсгөлөн суулт, үймээн самуун зохион байгуулахаар төлөвлөгдөж байгаа талаар..."

6. "...Харамсалтай нь энэ бүхэнд Ерөнхийлөгчийн албатууд, сөрөг хүчнийхэн маань оролцсон нь асуудлыг улам төвөгтэй байдал руу оруулсан юм..."

7. "...Ерөнхийлөгчийн сонгууль угтсан улс төрийн бай нь ч би болж таарсан..."

8. "...Цар тахал дээр улс төр хийж, УОК,Засгийн газрыг огцруулах, дараа нь УИХ-ыг тараах тэгээд нэг хүний засаглал тогтоох гэсэн шат дараалсан үйл явдлууд төлөвлөгдсөн байсан..."

9. "...Засгийн газрыг ажиллах чадамжгүй болгон цаашлаад улс орноо тогтворгүй байдал руу оруулж самралцах. Эсвэл би өөр дээрээ гал авч, шинэ Засгийн газрыг яаралтай байгуулан цар тахалтай тэмцэх ажлыг хэвийн үргэлжлүүлэх гэсэн сонголт л байсан..."

10. "...Би тэдний тавьсан урхинд орж улс төрийн зохиолынх нь дагуу явдаг ч хүн биш, хариуцлагаас зугтдаг ч хүн биш..."

11. "...Би үүнийг гомдол гэхээсээ илүү ажил хий, асуудал шийд, хариуцлага тооц, эхэлснээ дуусга гэсэн зэмлэл гэж хүлээн авч байгаа. Би ажлаа үргэлжлүүлнэ..."

12. "...Улстөрч хүний замд нэг ухраад хоёр урагшлах хүндхэн сорилт тулгарсан гэж ойлгоорой..."

13. "...Шударга ёсны төлөө тэмцэлд үргэлжлэл бий. Би хэлсэндээ хүрч эхлүүлсэн ажлаа дуусгана..."

14. "...Үндсэн хуулийн Цэц хэнээс ч хараат бус шүүх байгууллага. Энд улс төрийн нам битгий хэл төрийн тэргүүн ч нөлөөлж чаддаггүй юм..."

15. "...Эх орончид, бидний өвөг дээдсийн цусаа урсгаж, хөлсөө дуслуулж байгуулсан, тусгаар тогтносон төр улсынхаа зуун жилийн түүх рүү улсын Ерөнхийлөгч хүн хүндэтгэлгүй хандсанд их л харамссан даа.."

16. "...Хэрэв ийм зүйл болдог бол Монголын ардчилал, Монголын эрх чөлөөт нийгэм нуран унаж нэг хүний дарангуйлал тогтох байх..."

17. "...Манай нам ч 10-аад жилийн өмнө энэ зовлонг үзсэн. Ардчилсан нам энэ зовлонг бүү давтаасай гэж би чин сэтгэлээсээ хүсч байна..." 

18. "...Би ч гэсэн эцэг хүний хувьд өөрийнхөө үр хүүхдүүдийг нэг хүний зурганд мөргөж амьдраасай гэж хэзээ ч хүсэхгүй..."

19. "...Нэг хүний дарангуйлал руу хэзээ ч явж болохгүй. Хүн засагладаггүй, хууль засагладаг улс байх ёстой..."

20. "...Ерөнхийлөгч, төрийн тэргүүний хамгийн чухал үүрэг бол Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байх явдал юм. Түүнээс сөрөг хүчний үүрэг гүйцэтгэгч байж огт болохгүй.Нэг ёсондоо аль нэг намын Ерөнхийлөгч байж бүр ч болохгүй..."

ЭХ СУРВАЛЖ: Өдрийн сонин

Хуваалцах:310

СЭТГЭГДЭЛ (31)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    Dorj

    Хийсэн ажилтай хэлэх үгтэй хүн.

  • Z
    Zorigt

    Дэмжиж байна. Ард түмний эрх ашгийн төлөө олон сайхан ажлууд улс эх орондоо хийж бүтээнэ гэж итгэж байгаа.

  • Х
    Хэн

    УГААСАА ЯДАРЧИХСАН ОРОНД СОНГУУЛИАР ЯААДГИЙН ӨГӨХГҮЙ БАЙВАЛ ТААРНА.ХАЙРАН МӨНГӨ ТЭРИХ МӨНГӨ ХӨРӨНГИЙГ ЭМНЭЛЭГ СУРГУУЛЬ БАРИХАД ЗОРИУЛЬЯ.ТЭГЭЭД Ч ЗУГТААД ЯВСАН ХҮНИЙГ ГАРГААД Ч ЯААХЫН.УГААСАА НАМ ГЭЖ БӨӨН ЛАЙ БИЗДЭЭ АРД ТҮМЭН НАМСААД ХЭРЭГГҮЙ

  • Э
    Эрдэнэ оюун

    Дэмжиж байна

  • З
    З энхтуяа .

    Таныг бид дэмжиж байгаа . Таньд амьжилт хүсье !Ийм үед улс төржүүлэх хэрэггүй л юм даа . Эвтэй байхдаа хүчтэй .

  • З
    Зочин

    Сү.. Батболдын хэрэгийн тухай ганц үг дугараач.Нэхэмжлэл татсан хүнээ олсон уу?

  • Э
    Эрдэмт

    У.хюХүрэлсүх та маш зөв байр суурь илэрхийлсэн байна. Таныг бүхэн дэмжиж байна. Ийн хүнд нөхцөлд тан шиг мужик маш хэрэгтэй байна. Таны цаашдын ажил үйлст өндөр амжилт хүсье! Танаас өөр даана ч олигтой улс төрч алга байна шүү дээ.

  • З
    Зочин

    Үнэхээр энэ цар тахалийн үед улс төржих биш ард ирэгдийнхээ амаглан тайван байдал чухал бна

  • И
    Иргэн

    Түүхэн хүмүүсийн / түүхэнд нэрээ үлдээсэн / түүхийг эргэн харахад Хүрэлсүх шиг хүн л өөрчлөлт хийсэн байдаг . Хүмүүсийг эргээд нэг дэлхийн улсуудын өөрчлөлтийн удирдагчдын түүхэн дараалалыг хар гэ хэлье.. Миний хувьд түүх хугацаа өөрөө тэр хүнийг төрүүлдэг. Өөрчлөлтийг эрдэмтэн хэзээ ч хийдэггүй !!!! Түүхэн өөрчлөлтийг хийх хүн бол цаг хугацааны асуждал . Хүрэлсүх ээ ! Энэ ядарсан монголыг өөрчлөн ардчилалтай нь хамт , ард түмнийг ядуурлаас гарган гэдэгт чинь итгэж байгаа шүү !! Зүтгээрэй, зүтггэнэ гэдэгт чигь итгэж байгаа шүү !!! Хуультай, шударга, орлоготой монгол хүний төлөө ЗҮТГЭЭРЭЙ. Дэмжинээ !!!

  • А
    Алтансүх

    Өөрийн бодлоо хэлье. Энэ хүн эх орон, ард түмэн гэж сайхан хэлэх авч яг үнэндээ зөвхөн өөрийн болон хамсаатнуудаа л гэсэн өчүүхэн эрх ашиг байгаа. Төр зайдалж, төрийн мөнгийг хяналтгүй зөвхөн өөрсөддөө болон өөрсдийн гар хөл, цүнхчиддээ зарцуулсан нь үнэн шүү дээ. 1 ч удаа бизнес эрхлэж үзээгүй хүн 2 тэрбум орчим хадгаламжтай байна гэдэг нь л энэ хүн төрийн буюу татвар төлөгчдийн мөнгийг хулгайлсан нь илт байгаа шүү дээ. Энд ингэж том том юм ярих биш өөр газар байж байх ёстой хүн.

  • M
    Muugii

    ЕС-аас буусан нь цаашид хэрэггүй гэдгээ харуулсан,тиймд хүн тоохгүй болсон гэж ойлгогдоод удаж байна.МАХН-тай нэгддэг нь өөртөө санал цуглуулах гэсэн ажил,ойлгомжтой.Н.Энхбаяр ч үүнийг нь ашиглаж хүүгээ ГИШҮҮН болгох,бас өөрөө САЙД болох гэж санаархаж байгаагаас НЭГДЭХ ажил хийгдлээ гэж ойлгогдоод байна.Ядахдаа Хүүк-ийн ааш араншин нь ерөнхийлөгч байхад үл зохино.

  • B
    Bolor

    Ystoi offshorchin Battulgaas hol deer hvn shvv nudend haragdah gart barigdah ym hiisn hun Hurelsuh

  • З
    зочин

    Дэмжиж байна

  • Э
    Энхтуяа

    Олон жил яригдсан утааны асуудлыг шийдсэн гээд яаж ч бодсон Баттулгын хажууд Хүүк бол яалтчгүй удирдагч хүн шүү.ДЭМЖИНЭЭ

  • З
    Зочин

    Xuuk battulga shig huuramch mongol yln paiz zuuj dur esgej baigaagui hiih gsnee hiij heleh gsnee helchihdg shudarga hun dee

  • З
    Зочин

    Х.Баттулга Ерөнхийлөгчөөр ажиллаж чадахгүй гэдгийг хангалттай харлаа. Одоо залуу, эрч хүчтэй хүнд итгэл үзүүлнээ. У.Хүрэлсүхийн шударга ёсны тэмцэл хэрхэн үргэлжлэхийг харна аа

  • З
    Зочин

    Монголчуудын олон жил хүсэн хүлээсэн Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед эхлүүлсэн. Энэ бол түүнийг дэмжих гарцаагүй шалтгаан

  • З
    Зочин

    троллчид бол ард түмэн биш шүү. Хийсэн ажилтай, хэлэх үгтэй хүнийг дэмжинэ. У.Хүрэлсүхийг баллуурдах тусам дэмжнээ

  • З
    Зочин

    УХААЛАГ САЙХАН ЯРИЛЦЛАГА БАЙНА! У.ХҮРЭЛСҮХИЙГ ДЭМЖИНЭЭ, ТЭР МОНГОЛ УЛСАА ЗӨВ АВЧ ЯВЖ ЧАДНА !!!

  • З
    Зочин

    ИРГЭН БҮР баялагтаа эзэн нь байхын төлөө #ХҮЧЭЭ_НЭГТГЭЕ

  • З
    Зочин

    Хүрэлсүх хэлсэндээ хүрэхийн төлөө тэмцдэг, өөрийн эрх ашгийг биш нийтийн эрх ашгийг боддог, юм болгон дээр хувьдаа юм авах гэсэн удирдлагуудаас ялгаатай, бусдаас арай хүнлэг, эрсэдлийг нийтийн эрх ашгийн төлөө хийж чаддаг сайн талуудтай. Мэдээж зарим муу тал байдаг л байх. Заримдаа огцом тэнэг ч гэмээр ааш гаргадаг, хамт байгаа нөхдөө огцом загнадаг. Хандлага нь зөв тул зорилго нь зөв тийш хөтөлнөө

  • И
    ИРГЭН

    ХҮРЭЛСҮХ ОНОВЧТОЙ ТОДОРХОЙ ЯРЬЖЭЭ ЙИМ Л ХҮН ЕРѲНХИЙЛѲГЧИД ТОХИРНО ХОЛИОН БАНТАНГУУД ХЭРЭГГҮЙ ШУДАРГА ШУЛУУН ДЭЭР .

    • И
      Иргэн

      Ха ха ха

  • З
    Зочин

    Монгол улс битгий хэл Дэлхий дахиныг Хар тахал Короноо тэвдүүлж байхад У,Хүрэл сүх маань; цар тахалтай энэ үед Улс төрийн цар тахал нэмээд улс орноо сүйрүүлээд яахав гэж мундаг оновчтой хэлж бгаа биз,,,мундаг 2

  • З
    Зочин

    Эргэж харалгүй зугтаж байхыг нь бүгдээрээ харсаан

  • З
    Зочин

    Хийсэн ажилтай хэлэх үгтэй хүн. Дэмжиж байна. Ард түмний эрх ашгийн төлөө олон сайхан ажлууд улс эх орондоо хийж бүтээнэ гэж итгэж байгаа.

  • З
    Зочин

    ЕБС-ын хүүхдүүд гурван ээлжтэй байсныг хоёр ээлжинд оруулах ажлыг У.Хүрэлсүхийн Засгийн газар шийдэж өгсөнд баярлаж явдаг

  • Х
    х

    Эх орон ард түмнийхээ энх амгалан амьдралын төлөө маш том шинэ жишиг тогтоосон шийдвэр гаргасан.Цаашид эх орноо хөгжүүлэн авч явж чадна гэдэгт итгэж байна.Дэмжинээ

  • З
    Зочин

    Хэдэн амьсгалын аппарат авахгүй, хүчилтөрөгчийн хангамжаа тооцоогүй сүр үзүүлэхээс цаашгүй худлаа ярихаас өөр юмгүй х

  • З
    Зочин

    Яагаадч итгэж болох хун биш хэлсэн ярьсан нь бугд худал маргааш шал оор юм яриад явах хундээ,намаа Монголыг самарч бгаа хулгаич

  • Z
    zochin

    unheer itgelgui hun