Чөлөөт бөхийн 12 тамирчнаас халдвар илэрчээ

Бусад
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/чөлөөт бөх.jpg

  Казахстаны Алматы хотоос энэ сарын 23-нд ирсэн чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн 12 тамирчнаас коронавирусийн халдвар илэрчээ.

  Казахстан Улсыг монголын чөлөөт бөхийн шигшээ баг 43 хүний бүрэлдэхүүнтэй зорьсон бөгөөд тамирчдын 35 нь эх орондоо ирээд дөрөв хонож байна. Тамирчид Алматы хотод байх хугацаанд 2-3 удаа шинжилгээнд хамрагдан, Монголд ирэхээсээ хоёр өдрийн өмнө шинжилгээ өгөөд бүгд сөрөг гарсан тухай албаны хүмүүс мэдээлж байсан. Алматыд үлдсэн найман тамирчны хувьд ирэх тавдугаар сарын 6-9-ний өдрүүдэд Болгар улсын нийслэл Софи хотод зохион байгуулагдах олимпийн эрх олгох дэлхийн тэмцээнд оролцох юм.