Нэг өдөр 13 генерал цол олгосон нь юуны цондон бэ?

Улс төр
UBn team
Унших: 2 мин 27 сек
90
legacy:hereglesen zurag/Онцлох/Загджав.jpg

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр \2021.04.28\ зарлиг гаргаж цэрэг, арми, тусгай албаны нэр бүхий 13 хүнд генерал цол олгов. Үе үеийн Ерөнхийлөгч нар албан тушаалаасаа буухаас өмнө “төрийн шагналыг бөөндлөө, нүдээ олоогүй шагнал олголоо” гэсэн шүүмжлэлд өртсөөр ирсэн. Тэгвэл төрийн шагнал биш цэргийн хамгийн дээд цолыг бөөндсөн анхны Ерөнхийлөгч Х.Баттулга болж түүхэнд үлдэх нь ээ.

   Төрийн шагнал нь бэлэгдлийн шинжтэй нийгмийн харилцааны шууд үр дагавар багатай. Харин цэргийн цол арми, батлан хамгаалах салбар, тусгай албаны харилцаанд шууд нөлөөтэй. Ялангуяа генерал цол бол цэргийн хамгийн дээд цол гэдгээрээ маш өндөр хэргэм, эрх мэдлийг дагуулдаг. Гэтэл нэг дор ийм олон хүнд генерал цол олгосон нь ямар шалтгаантай вэ? Гэдэг асуулт олны гайхширлыг төрүүлэх боллоо. Ерөнхийлөгч Х.Баттулгыг үймээн, самуун төрийн эргэлтэнд бэлдэж байгаа гэсэн хардлага ид явж байх үед цэрэг армийханд ийнхүү цол олгосон нь байдлыг улам эргэлзээтэй болгож байгаа юм.

   Үгүй юмаа гэхэд тэрээр генерал цолонд дэндүү үрэлгэн хандлаа. Монгол Улс 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр цэргийн гарамгай зүтгэлтэн 11 хүнд генерал цол олгосноос хойш 77 жилийн хугацаанд 185 хүнд энэхүү хүндтэй цолыг олгожээ. Тэднээс өдгөө 91 хүн энх тунх албан үүргээ гүйцэтгэж, зарим нь гавьяаны амралтандаа сууж байна. Ийнхүү тэдний эгнээнд нэг өдөр 13 хүн нэмэгдэв. Генерал цолыг олгож ирсэн жишгээс харвал жилд хамгийн ихдээ 3, багадаа 1 хүнд энэ цолыг олгож иржээ. Зарим жилд огт энэ цолыг олгоогүй нь ч бий.

   Дайны цагт 11 генерал төрж байсан нь хамгийн ихэд тооцогдож байсан бол тайван цагт ийнхүү 13 хүнд нэг өдөр энэ хүндтэй цолыг олголоо. Ийнхүү Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн шагналын нэр хүнд, үнэ цэнийг унагасан гэх шүүмжлэлийн араас генерал цолны үнэ цэнийг алдагдуулсан гэх шүүмжлэлд өртлөө.

   Нөгөө талаараа эдгээр хүмүүсийн дунд олон жилийн хөдөлмөр, хичээл зүтгэл, хүлээн зөвшөөрөгдсөн байдлаараа уг цолыг авах зүй ёсны эрхтэй хүмүүс цөөнгүй бий. Гэтэл энэ дунд улс төрийн сэдлээр зарим хүнд генерал цол олгочихов уу гэсэн хардлага төрж байна. Жишээлбэл ОБЕГ-ын дарга, дэд даргад адилхан генерал цол олгосон атлаа ШШГЕГ-ын дэд дарга Д.Дамдинцэрэнд генерал цол олгоод харин дарга Д.Загджавыг “жийжээ”. Өөрөөр хэлбэл МАН-ын угшилтай дарга Д.Загджав нь цолны эрэмбээр орлогчоосоо доор байхаар зөрчилтэй байдлыг тэр энэхүү зарлигаараа бий болгоод байгаа юм. Нийт генерал цол авсан эрхмүүдийн дийлэнх буюу 9 нь Ерөнхийлөгчийн өөрийнх нь шууд харьяанд байдаг ЗХЖШ-ын бие бүрэлдхүүнээс тодорсон. Эдгээр хүмүүсийг Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө ихэнхийг нь томилуулсан гэх мэдээлэл бий. Харин цагдаа, тагнуул, АТГ зэрэг Засгийн газрын бусад агентлагуудаас генерал цолтон төрөөгүй нь улс төрийн агуулгаар уг цолыг ялгавартайгаар олгосон гэх шүүмжлэлийг улам бодитой болгож байгаа юм.

   Ямартай ч Монгол Улс тайван цагт нэг өдрийн дотор 13 генерал цолтонтой боллоо. Цаашид эдгээр хүмүүс маань өргөсөн тангарагтай үнэнч байж, цэрэг арми, эх орныхоо төлөө ихийг хийж бүтээнэ гэдэгт итгэж хүлээх л үлдэж байна.

О.Цагираг

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • 0
    084

    Архи чинь хүүхний эрлгүүд бга биз ямар л олигтой юмнууд гэжбайвал

  • Д
    Д.Баатар

    Ерөнхий сайдын харъяаны байгууллагуудын хүнүүдэд засгийн газраас тодорхойлоогүй биз. Тодорхойлоогүй хүнд уол өгөхгүй нь мэдээж шүү дээ. Ерөнхийлөгчийн албаны харъяа газрууд хүнүүдээ сайн тодорхойлж гэж бодож байна. Ер нь МАнамынхан л цол шагнал авч байх ёстой бусад нь авах ёсгүй юм шиг аягладагаа болимоор юм.

  • Ш
    Шүүмжлэгч

    Арай дэндүү байна шүү.Жинхэнэ авах ёстой хүмүүс нь авч чадаагүй байхад алиа салбадай нар авчихаар энэ цол утгаа алдаж байна.Эсвэл Баттулгын үүргийг их сайн биелүүлсэн хүмүүс байж таарлаа ингэж хардах эрх хэнд байх ёстой

  • .
    ..,

    Одон медал, цол, хэргэмээр өөрийг нь дагаж далдагнагчдын эгнээг тэлэх, очиж магадгүй газар хэрэг болж магад гэсэн хүнд өгч байгаа нь тэнэг хүнд ч ойлгогдоно. Жинхэн жонхууруулж өгч бна даа.

  • З
    Зочин

    Хурандаа цол, СТА хоёр адилхан болчихсон байсан чинь одоо генерал, СТА хоёр адилхан болчихлоо шүү

  • И
    ИРГЭН

    тиймээ хачин чамин юм их боллоо.ШШГЕГ ДАРГАД ѲГѲѲГҮЙ ГЕНЕРАЛ ЦОЛЫГ МѲН ГАЗРЫН ХОРИХ ХАРИУЦСАН ОРЛОГЧИД ѲГЛѲѲ. ОЧИХ ЗАМАА ЗАСЛАА Ч ГЭХ ШИГ БѲѲН ЯРИА ЯВНА ҮНЭНЧ ЮМ БОЛОВ УУ

  • З
    зочин

    Хуультай орон юм бол таны хардалт бол улс төржилт байна. Харин дээр дооргүй хуулийг гууль болгоод эрх мэдлийн төлөө улс төржөөд байвал замбараагүй байдал бий болохгүй гэх баталгаа хэцүү.

  • З
    зочин

    цэргийн хэргийн мэдлэг пар

  • E
    erka

    arai ch dee enxiin tsagt shyy dee. Xynd xetsyy yed bol yaxab. Tsol bol togloom bish.