С.Эрдэнэ: Намын их хурлаас дэмжлэг авсан хүнийг Ерөнхийлөгчид дэвшихийг батламжилна

Улс төр
UBn team
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/Онцлох/wetransfer-dcae44/Эрдэнэ.jpeg

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу намууд нэр дэвшигчдээ энэ сарын 30-наас эхлэн 5 дугаар сарын 2 гэхэд эцэслэн тогтох ёстой. Хоёр хоногийн өмнө Улсын дээд шүүхээс шинэ намын дарга нарыг нь бүртгэхгүй гэсэн тул С.Эрдэнэ хууль ёсны дарга хэвээрээ үлдсэн.

Тэгвэл АН-ын хууль ёсны даргаар С.Эрдэнийн талынхан 12 дугаар их хурлаа зохион байгуулахаар бэлдээд эхэлжээ. Энэ талаар намын дарга С.Эрдэнэ "5-р сарын 2-нд хуралдах АН-ын 12-р их хурлын төлөөлөгчдийг сонгох ажиллагаа улс даяар цахим санал хураалтаар явагдаж байна.12-р их хурлаар АН-ын дотоод сонгуульд (сунгаагаар) хамгийн олон оноо санал авсан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг ёсчлон батламжлана" гэж мэдэгдлээ.

Баяр