Р.Амаржаргал АН-ын сунгаанд бүртгүүллээ

Улс төр
UBn team
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/Онцлох/Амаржаргал.jpg

УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийг тодруулах сунгаанд бүртгүүллээ. Тэрбээр, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бодолтой байсан одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дотоод сунгаандаа ялалт байгуулж байсан юм.

АН-ын дотоод сунгаанд оролцохоор бүртгүүлэхдээ тэрбээр "Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах АН-ын дотоод сунгаанд оролцохоо албан ёсоор илэрхийж бүртгүүллээ. АН-ын гишүүд Та бүхний мэргэн ухаан шийдэх болно" гэлээ.