Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ШУУРХАЙ: МАН-ын Бага хурал эхэллээ
00

Найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах МАН-ын X Бага хурал хуралдаан эхэллээ. Хурал цахимаар болж буй бөгөөд хурлын төлөөлөгчид цахимаар болон танхимаар оролцож байгаа аж.
Сануулахад, Бага хурлыг эхлэхээс өмнө МАН-ын Удирдах зөвлөлөөс намын дарга У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд намаа төлөөлүүлэн нэр дэвшүүлэхээр 100 хувийн саналаар шийдвэрлээд байна.



