Леброны эзгүйд Лэйкэрс Денвэрийг хожлоо

Бусад
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/ad jokic.jpg

Лос Анжелэс Лэйкэрс Денвэр Наггетс багууд улирлын ээлжит учраа таарсан тоглолтоо хийж хамгаалалт голлосон тоглолтын төгсгөлд 93:89 харьцаатайгаар Лэйкэрс хожлоо. Өнөөдрийн тоглолтыг Леброн Жэймс өнжсөн бөгөөл Энтони Дэвис 25 оноо 3 хаалт хийсэн бол КСП, Марк Гасол, Такер, Карусо нар тус тус 10-аас дээш оноо аван хожилд хувь нэмрээ оруулжээ.

Нөгөө талаар багийн шилдэг тоглогч Жамал Мьюррэй бэртлийн улмаас улирлыг өндөрлүүлсэн ч Денвэр тогтмол сайн тоглолтоо үзүүлсээр байсан. Харин өнөөдрийн тоглолтод хожигдол хүлээлээ. Никола Йокич 32 оноо 9 самбар авсан бол Майкл Портер Жр 19 оноо 6 самбар авсан байна. 

Б.Амарбаясгалан