Э.Бэхбаяр эхний ялалтаа байгууллаа

Бусад
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/183453925_4297962570228530_4973128398493118156_n copy.jpg

Токиогийн олимпийн наадмын эрх олгох бөхийн төрлүүдийн дэлхийн тэмцээн өнөөдөр Болгарын Софид чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн төрлөөр эхэлсэн. 57 кг-ын жинд эхний тойрогт гоц мөргөсөн ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Бэхбаяр Украины Тарас Марковичийг 14:0-ээр яллаа. Түүний 1/8 шигшээгийн өрсөлдөгч нь Италийн Гиви Давидови.