Ц.Туваан талынхан М.Тулгат тэргүүтэй АН-ынхныг талбай дээрээс хөөлөө

Улс төр
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/М.Тулгат.jpg

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд талбай дээрх өлсгөлөнгөө үргэлжлүүлж байна. Тэдний талыг дэмжигч иргэд мөн талбай дээр цугласан. 

Харин нөгөө талд  М.Тулгат, С.Эрдэнэ тэргүүтэй АН-ын зүгээс Ардчиллын ордны гадна мэдэгдэл хийж, Н.Алтанхуягийг нэр дэвшүүлсэн талыг МАН болон Ерөнхийлөгч Х.Баттулгын захиалгаар ажиллаж буй хэмээн онцолсон.

Тэгвэл дөнгөж сая М.Тулгат, Э.Бат-Үүл нар төв талбай дээр өлсгөлөн зарлаж буй гишүүдтэй уулзахаар ирсэн боловч Ц.Туваан талын АН-ын дэмжигчид тэднийг талбай дээрээс хөөн хүч түрэн гаргалаа. 

Энэ талаар Э.Бат-Үүл: “Та нар ардчилагчид мөн юм уу. Коммунистууд юм уу. Намынхаа гишүүдтэй уулзъя. Ардчилсан нам хүний үг сонсдог юм шүү” гэв.