Ц.Анандбазарыг МАН-аас гишүүнчлэлээс түдгэлзүүлж, сул гишүүн болгов

Улс төр
UBn team
Унших: 1 мин
00
legacy:anandbazar gishuun/ZA1.jpg

Охид бүсгүйчүүдийг хүчирхийлсэн, дарамталсан гэх хэрэгт нэр холбогдоод буй УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын гишүүнчлэлийн асуудлаар МАН-ын хороо хуралдсан. Улмаар түүнийг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна. 

Өчигдөр МАН-ын дарга У.Хүрэлсүх ярилцлагад орох үеэрээ “Ц.Анандбазар УИХ-ын гишүүнээсээ өөрөө татгалзаж, шалгуулах хэрэгтэй. Бид намын гишүүнчлэлээс нь түдгэлзүүлэх асуудлыг ярьж байгаа” гэсэн юм. 

Тэрбээр намын гишүүнчлэлээс түдгэлзэж байгаа тул Бага хурлын гишүүнээс мөн хасагдана. Түүнчлэн асуудлаа шийдтэл УИХ-д сул гишүүн болох нөхцөл байдал бүрдэж байна.