Сонгуулийн ирцийн мэдээллийг 12.00, 16.00, 20.00 цагт мэдээлнэ

Улс төр
UBn team
Унших: 1 мин
00
legacy:post/чимэг/ч/ччч/059520db6967c7ea7acd7e747685f4f8.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр болж байна. Энэ удаагийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, "Зөв хүн электорат" эвслээс Д.Энхбат нэр дэвшиж буй.

Сонгуулийн ирцийн мэдээллийг өнөөдөр 12.00, 16.00, 20.00 цагт СЕХ-ноос мэдээлнэ.

Сонгуульд оролцоно гэдэг нь хүн бүр өөрийн санаа бодол, хүсэл зоригийг төрийн бодлого, шийдвэрт тусгуулах чухал алхам юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7-д “Сонгуульд оролцохоос татгалзахыг болон сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах”-ыг хориглосон байдаг.

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтад 2,040,556 сонгогч бүртгэгджээ. Та тэдний нэг тул сонгуульд саналаа өгч, төрийн эрх барих эрхээ эдлээрэй.