Өнөөдөр Г.Алтанбагана, Ц.Энхчимэг нар барилдана

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/193130793_1428302387549313_2953079876912967778_n copy.jpg

Жүдо бөхийн ДАШТ Унгарын нийслэл Будапешт хотноо үргэлжилж байгаа. Өнөөдрөөс хүнд жингийнхний барилдаан эхэлнэ. Эрэгтэй 90, эмэгтэй 70 кг-ын жингийн барилдаан өнөөдөр болж, манайхаас 2 бөх барилдах юм.

Эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд Г.Алтанбагана зодоглож байгаа. Манай бөх А хэсэгт багтсан бөгөөд эхний тойрогтоо Сербийн бөх Боска Бореновичтай барилдахаар оноолт таарлаа.

Тэгвэл эмэгтэйчүүдийн 70 кг-д барилдах Ц.Энхчимэг эхний тойрогтоо хийлж, удаах даваанд Солонгосын бөх Ким Сён Гёнтай барилдахаар оноолт таараад байна.