СЕХ: Гар тооллогыг улсын хэмжээнд хийж дууслаа

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/848412 copy.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн урьдчилсан дүнгийн мэдээллийг СЕХ-ноос мэдээлж байна. СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран,

"Өнөөдөр улсын хэмжээгээр гар тооллого буюу хяналтын тооллого хийж дууслаа. Бүх дүн урьдчилсан байдлаар танилцуулж байна. 2021 оны зургаадугаар сарын 10-ны 15.00 цагийн байдлаар

У.Хүрэлсүх - 823,326 /66,76 хувь/

С.Эрдэнэ - 78,832 /5.99 хувь/

Д.Энхбат - 246,968 /20,33 хувь/ саналтай байна.

Цагаан сонголт - 71,937 /5.92 хувь/

Гадаадад байгаа иргэдийн саналыг өнгөрсөн шөнө тоолж, баталгаажуулсан" гэв.