ЗГ: Хоолны газруудыг заалаар үйлчлэхийг 7 хоног хориглолоо

Нийгэм
UBn team
Унших: 1 мин
10
legacy:post/чи/чч/Cork 1.jpg

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас цар тахлын эсрэг авах арга хэмжээний хүрээнд Шадар сайдын гаргасан саналыг дэмжиж шийдвэрлэв. Тодруулбал, /хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрыг 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 7 хоногийн хугацаатай заалаар үйлчлэхийг хориглох, амралт, жуулчны баазын үйл ажиллагааг мөн өдрөөс долоо хоногийн хугацаанд үйл ажиллагааг хязгаарлах шийдвэр гаргасан байна.