Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Буянт-Ухаа дахь гаалийн газар нэрээ "Чингис хаан" ОУНБ дахь гаалийн газар болгон өөрчилжээ
00

РД: 9104291 тоот дугаартай Гаалийн Ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа дахь гаалийн газар нь оноосон нэрээ "Чингис хаан" олон улсын нисэх буудал дахь гаалийн газар болгон өөрчлөв.
Учир нь ирэх сарын 4-нөөс шинэ нисэх онгоцны буудал эхний нислэгүүдээ хийж агаарын хилээ нээх гэж байгаа билээ. Ташрамд дурдахад Токио-Улаанбаатар чиглэлд агаарын хилээ нээсэн эхний нислэгээ хийхээ төлөвлөөд байгаа билээ.



