Д.Амартүвшин: Намайг барьж хоривол бизнес эрхлэгчид том жагсаал хийхээ мэдэгдсэн

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин 57 сек
30
legacy:63/Амараа комедиан.jpg

Сүхбаатарын талбайд өчигдөр "Тэвчээр тасарлаа" уриатайгаар аж ахуй нэгж эрхэлдэг бизнес эрхлэгчдийн нэгдсэн хөдөлгөөн болсон. Хөдөлгөөнийг зохион байгуулсан шалтгаанаар комедиан Д.Амартүвшинг цагдаагийн байгууллагаас шалгаж эхлсэн байна. Энэ талаар тодруулахаар комедиан Д.Амартүвшинтэй уулзаж, ярилцлаа.

-Сайн байна уу, өчигдөр хөдөлгөөн өндөрлөсний дараа яг юу болсон юм бэ?

-Сайн, сайн байна уу. Өчигдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсээс Зөрчлийн хуулийн 5.13.2 буюу Гамшгийн тухай хуулийг зөрчсөн гэдэг заалтын дагуу хариуцагчаар мэдүүлэг авсан. Энэ нь 500 мянган төгрөгөөр торгох, эсвэл 7-30 хоног баривчлах заалттай юм билээ. Шүүх хурал нь ойрын хугацаанд болох байх гэж таамаглаж байна.

-Хариуцагчаар мэдүүлэг авах гэдэг нь ямар утгатай юм бэ?

-Хариуцагчаар мэдүүлэг авах гэдэг нь энэ хуулийг зөрчсөн учраас гэм буруутай үйлдэл хийсэн байж болзошгүй гээд мэдүүлэг аваад энэ нь шүүхэд шилждэг. Шүүх эцсийн шийдвэрийг гаргана гэсэн үг. Миний бодлоор хүмүүст хууль тэгш үйлчлэхээ больчихож. Би уг нь зургаадугаар сарын 25-нд талбай дээр очоод халдвар хамгааллын дэглэм зөрчөөд байсан хүмүүст дэглэмээ бариач гэж шаардлага тавьж байсан боловч цагдаад саатуулагдсан.

Харин өчигдөр бид дөрөв, дөрвөн метрийн зайтай зогсож байсан шүү дээ. Гэтэл үүнийг гамшгийн хууль зөрчсөн гэж үзэж байна. Хэрэв би баривчилгаанд явбал нөгөө хүмүүстэйгээ хамт явмаар байна. Би энэ зүйлд орсондоо их баяртай байгаа. Хэнийг нь шийтгээд, хэнийг шийтгэхгүй орхихыг одоо л харъя.

-Ер нь хөдөлгөөн өрнүүлэх болсон гол шалтгаан тань юу байв?

-Нөгөө л "Comedy lab" шүү дээ. Бид чинь нэг жил зургаан сарын хугацаанд зогссон. Манай бусад гишүүд өөр ажил эрхэлдэг учраас арай гайгүй байх шиг байна. Зөвхөн тухайн бизнесээ ажлаа болгосон хүмүүс үнэхээр сөхөрч байна. Тэдний нэг нь би өөрөө байна.

Тийм учраас ингээд тэмцээд яваад байгаа юм. Үнэхээр өрөнд баригдаж, өтөнд идэгдэх гэдэг нь болоод байна. Зөвхөн хоол хүнсэнд гэхэд л 15 сая төгрөгийг хүмүүсээс зээлсэн байна. Бүх хадгаламжаа идээд дууссан. Үүнээс цааш боломжгүй болсон.

-Хэрэв таныг баривчилбал, хөдөлгөөнөө хэрхэн үргэлжлүүлэх вэ?

-Шууд жагсана даа. Хүмүүс хэрэв намайг барьж хоривол шууд жагсаал цуглаан хийнэ гэдгээ хэлж байна билээ. Тэвчээд байж чадахгүй, яг л Европын орнуудад болж байгаа шиг эсэргүүцлийн том жагсаал өрнүүлье гэсэн. Тэр нь ч бараг зөв байх.

-Ингэхэд шаардлагаа албан ёсоор зохих газарт нь хүргүүлсэн үү?

-Хүргүүлсэн. Өчигдөр хотын захиргаанд аваачиж өгсөн.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • А
    Ажилчин

    Дэмжинэ ээ

  • Z
    zochin

    chuleej bgaa jagsachad belen , Amaraa chi schuu!!!

  • Ү
    ҮНЭН ҮГ ХАТУУ

    НЭНГ ИХ БААТРЫН ДҮР МОНГОЛЧУУД УГААСАА АЙМХАЙ ШҮҮ ДЭЭ ЧАМАЙГ ДАГААД ЖАГСАХ ХҮН БАЙХАД,ХӨЛ ХОИОГОО СЭРГЭЭ ГЭЭД БАС ЗОГСОХ ХҮМҮҮС ӨЧНӨӨНӨӨРӨӨ БАЙНА,БАС ХЭЗЭЭ ХӨЛ ХОРИО ТОГТООХ ВЭ ГЭЭД ХАРЖ БАЙНА.МОНГОЛ ХҮНИЙ АМИА БОДСОН ЗАН ХЭЗЭЭ Ч ЧИНИЙ БОДОЖ БАЙГАА ШИГ БАЙХГҮЙ ЭЭ БИ Л БОЛЖ БАЙВАЛ БУСАД НЬ ЯМАР ХАМАА БАЙНА ГЭДЭГ ҮЗЭЛ ЯС МАХАНД НЬ ШИНГЭСЭН ХҮМҮҮС ШҮҮ,ХАРИН БҮГДЭЭРЭЭ ТОЙР Ч ЮМАНД АРГАГҮЙ Л СЭТГЭЛИЙН ХӨӨРЛӨӨР ХАНДАЖ БАЙНА ДАА.ӨВЧНИЙ ҮЕД ХАТУУ ХӨЛ ХОРИО ТОГТООХ ЁСТОЙ, ЭНД БОЛ НЭГ САНАЛ БАЙНАА, ҮЙЛДВЭР АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭЭ ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМИЙГ НЬ БАРИАД АЖИЛЛУУЛ,ХҮНСНИЙ ЗАХ ХУДАЛДААГ АЖИЛЛУУЛ БУСДЫГ НЬ 14 ХОНОГ ХАТУУ ХӨЛ ХОИО ТОГТООХ ХЭРЭГТЭЙ ТЭР БААР,РЕСТОРАН,ФИТНЕС БОЛ ЦААШАА ХҮЛЭЭ,ЭНЭ ПАЦААН ХООСОН ОРИЛЖ БАЙНА НЭГН ИЙМЭРХҮҮ ЮМ ЯРИАД ОРИЛБОЛ ХҮМҮҮС ХҮЛЭЭЖ АВНА ДАА ТЭГЭЭД Ч МОНГОЛЧУУД БИ Л БОЛЖ БАЙВАЛ БУСАД НЬ ЦААШАА ГЭДЭГ АРД ТҮМЭН ДЭЭ ҮҮНИЙГЭЭ САЙН БОДОЖ БАЙЖ ДУУГАРНА,ДУХ ХҮҮХЭН ЭНЭ 2 ИХ ИЖИЛ ЮМ