12-15 насны хүүхдүүдийн 16.6 хувь нь вакцинд хамрагджээ

COVID-19
UBn team
Унших: 1 мин
00
legacy:post/6 сар/6,24/210114635_937869427072558_2764138878423586257_n.jpg

Манай улсад “КОВИД-19”-ийн халдвар бүртгэгдэж эхэлснээс хойш 25.038 хүүхэд өвчилжээ. Халдвараар өвчилсөн хүүхдүүдийг насны бүлгээр ангилж үзвэл,

0-4 насны 5690

5-9 насны 8000

10-14 насны 7597

15-17 насны 3571 хүүхэд коронавируст халдвараар өвчилжээ.

Халдвар авсан хүүхдүүдийн 83.5 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Хүүхдүүдийн дийлэнх нь эцэг эхээсээ халдвар авсан байгаа гэдгийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр хэллээ. Мөн тэрбээр “Өчигдрөөс 12-оос дээш насны хүүхдүүдийг вакцин хамруулж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор улсын хэмжээнд дархлаажуулалт идэвхжиж байна. Өчигдөр буюу 28-нд 12-15 насны 14,713 хүүхэд коронавирусийн эсрэг вакцинд хамрагдсан бөгөөд энэ насны хүүхдүүдийн 16.6 хувь нь болж байгаа” хэмээн мэдээллээ.