Ч.Болортуяа: Хөл хорио тогтоох санал ирээгүй

Нийгэм
UBn team
Унших: 1 мин
00
legacy:UOK/208508174_1331140203948417_5596893277441756959_n.jpg

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар цаг үеийн ач холбогдолтой 25 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Тухайлбал, цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан зургаадугаар сарын 30-нд дуусгавар болох байсан өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг хоёр сараар сунгах шийдвэрийг гаргасан байна. Түүнчлэн хүлээгдэж байсан 25 улсын Элчин сайд нарын томилгооны асуудлыг хэлэлцэж, нэр дэвшигчдийг УИХ-д танилцуулахаар болжээ.

Тэгвэл Улсын Онцгой комиссоос Засгийн газарт хатуу хөл хорио тогтоох санал ирээгүй гэдгийг онцоллоо. Энэ талаар Засгийн газрын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэрээ "Засгийн газар хөл хориотой холбоотой ямар нэгэн санал ирээгүй байна. Өөрөөр хэлбэл, Улсын Онцгой комиссоос хатуу хөл хорио тогтоох санал ирээгүй" гэлээ.