ТАНИЛЦ: Хөл хорио тогтоосон 18 аймгийн 189 сум

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 44 сек
30
legacy:Hul horio/Хөл хорио тогтоосон сумд/208750757_321207096385022_2718841062335534618_n.jpg

Сүүлийн өдрүүдэд орон нутгуудад өдөрт бүртгэгдэх халдварын тоо буурахгүй, нөхцөл байдал хүнд байгааг албаныхан онцолсоор буй. Иймд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан 18 аймгийн 189 сум иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаандаа хязгаарлалт тогтоогоод байна.

Засгийн газраас Үндэсний их баяр наадмыг нэг жилээр хойшлуулахаар шийдвэрлэсэн. Ингэхдээ наадмын өдрүүдэд ес хоног амрах шийдвэрийг хэвээр үлдээсэн билээ. Тодруулбал, ирэх долдугаар сарын 10-18-ний өдрийг хүртэл амрах юм. Үүнтэй холбогдуулан нийслэлээс хөдөө орон нутгийг зорих иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгдэх хандлагатай байна. Иймд хөл хорио тогтоогоод буй аймаг, сумд руу зорчих иргэд тухайн аймаг, сумынхаа Онцгой комиссоос урьдчилан мэдээлэл авч зорчихыг холбогдох албаныхан анхааруулсан юм.

Хөдөө орон нутагт зорчиход юуг анхаарах вэ?

Хөдөө, орон нутаг руу иргэд тухайн аймгийнхаа онцгой комиссын шийдвэрийг үндэслэн түргэвчилсэн болон PCR шинжилгээний хариугаар зорчино. Мөн орон нутаг руу зорчиж байгаа 0-17 насны хүүхдээс PCR болон түргэвчилсэн шинжилгээний хариу шаардахгүй бөгөөд эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд заавал түргэвчилсэн шинжилгээ авна. Вакцины бүрэн тунд хамрагдсан иргэд вакцинд хамрагдсан гэрчилгээ /вакцинд хамрагдсанаас хойш 14 хоногийн дараа/ шаардагдах бол сүүлийн дөрвөн сарын дотор өвдөөд эдгэсэн хүмүүс тухайн хэвтэж эмчлүүлсэн дүүргийн эрүүл мэндийн байгууллагаас магадалгаа бичиг авах бөгөөд шинжилгээ шаардахгүй.

Иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоосон аймаг, сумдын мэдээллийг тус бүрээр нь хүргэж байна.

legacy:Hul horio/Хөл хорио тогтоосон сумд/arhangai aimag1.jpg

Архангай аймаг /хөл хорио тогтоосон сумд/

legacy:Hul horio/Хөл хорио тогтоосон сумд/baynhongor aimag1.jpg

Баянхонгор аймаг /хөл хорио тогтоосон сумд/

legacy:Hul horio/Хөл хорио тогтоосон сумд/bulgan 1.jpg

Булган аймаг /хөл хорио тогтоосон сумд/

legacy:Hul horio/Хөл хорио тогтоосон сумд/darkhan aimag 1.jpg

Дархан-Уул аймаг /хөл хорио тогтоосон сумд/

legacy:Hul horio/Хөл хорио тогтоосон сумд/dornod aimag 1.jpg

Дорнод аймаг /хөл хорио тогтоосон сумд/

legacy:Hul horio/Хөл хорио тогтоосон сумд/dornogovi aimag 1.jpg

Дорноговь аймаг /хөл хорио тогтоосон сумд/

legacy:Hul horio/Хөл хорио тогтоосон сумд/dundgovi aimag 1.jpg

Дундговь аймаг /хөл хорио тогтоосон сумд/

legacy:Hul horio/Хөл хорио тогтоосон сумд/govisvmber 1.jpg

Говьсүмбэр аймаг /хөл хорио тогтоосон сумд/

legacy:Hul horio/Хөл хорио тогтоосон сумд/hentii aimag1.jpg

Хэнтий аймаг /хөл хорио тогтоосон сумд/

legacy:Hul horio/Хөл хорио тогтоосон сумд/hovd aimag1.jpg

Ховд аймаг /хөл хорио тогтоосон сумд/

legacy:Hul horio/Хөл хорио тогтоосон сумд/howsgol 1.jpg

Хөвсгөл аймаг /хөл хорио тогтоосон сумд/

legacy:Hul horio/Хөл хорио тогтоосон сумд/omnogovi 1.jpg

Өмнөговь аймаг /хөл хорио тогтоосон сумд/

legacy:Hul horio/Хөл хорио тогтоосон сумд/ORHON 1.jpg

Орхон аймаг /хөл хорио тогтоосон сумд/

legacy:Hul horio/Хөл хорио тогтоосон сумд/svhbaatar aimag 1.jpg

Сүхбаатар аймаг /хөл хорио тогтоосон сумд/

legacy:Hul horio/Хөл хорио тогтоосон сумд/tuw aimag1.jpg

Төв аймаг /хөл хорио тогтоосон сумд/

legacy:Hul horio/Хөл хорио тогтоосон сумд/uws aimag 1.jpg

Увс аймаг /хөл хорио тогтоосон сумд/

legacy:Hul horio/Хөл хорио тогтоосон сумд/zawhan aimag1.jpg

Завхан аймаг /хөл хорио тогтоосон сумд/

legacy:Hul horio/Хөл хорио тогтоосон сумд/208303873_346495806919219_4980005103337904086_n.jpg
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин5 жил өмнө

    Архангайн Эрдэнэмандал сумыг буруу бичсэн байна.

  • И
    Иргэн5 жил өмнө

    Хотын бид нар амармаар бна,хотоос холдмоор бнаа

  • З
    зочин5 жил өмнө

    Бүх аймгууд сумууд орох гарах хөдөлгөөнөө нээж, зөвхөн хоёр тундаа хамрагдсан эрүүл иргэд аймгууд сумууд руу чөлөөтэй зорчиж, хоёр тундаа хамрагдаагүй халдвартай иргэдийг аймгууд сумууд руу зорчихыг хатуу хязгаарлаж албадан буцааж байх шаардлагатай байна. Зөвшөөрөлгүй шалгуулаагүй хулгайн замаар зорчсон иргэдийг газар дээр нь баривчилж сая төгрөгөөр эсвэл машиныг нь хураан авч улсын орлого болгох хэрэгтэй. Аймгуудаар сумуудаар халдвар тархсан учраас иргэд өөрсдөө аймгууд сумууд дээр очоод айлуудаар хэсэхгүй хөдөөний иргэдтэй уулзаж нийлэхгүй дарвихгүй амралтын газруудаар очихгүйгээр зөвхөн гэр бүлийн хүрээнд аймгийн төвөөс сумын төвөөс алс хол хүнгүй эзгүй хээр газар майхнаа барьж амрах л арга байна. Аюулгүй эсрдэлгүй аялж амрах хүсэлтэй байгаа бол аймгууд сумууд дээр очоод айлуудаар хэсэхгүй хөдөөний иргэдтэй уулзаж нийлж дарвихгүй аймгийн төвөөс хол сумын төвөөс хол хүнгүй эзгүй хээр газар зөвхөн гэр бүлийн хүрээнд майхнаа бариад амрах л арга байна.