НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг Замын-Үүд рүү гурван сарын хугацаатай томилжээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
40
legacy:NEMG Byambadorj/213271226_167026608744644_5230991833096999500_n.jpg

Замын-Үүд суманд нөхцөл байдал хүндэрч орох гарах бараа таваар гацсан байдалтай зургаан сарын нүүр үзэж байгаатай холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Хууль зүйн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа билээ. Тэгвэл НХМГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг Замын-Үүд дахь боомт руу томилжээ. Уг мэдээллийг НМХГ-ын хэвлэл, мэдээллийн хэлтсээс тодруулахад "Уг мэдээлэл үнэн. Л.Эрдэнэчулуун даргыг Замын-Үүдийн боомт руу сэлгэн ажиллуулах тушаал өнөөдөр буюу долдугаар сарын 6-нд гарсан. Тушаалд "Байгууллагын удирдлага зохион байгуулалтыг сайжруулах, тэргүүний дадлага туршлагыг бусдад эзэмшүүлэх зорилгоор НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг Замын-Үүд боомт дахь хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын үүрэгт ажилд долдугаар сарын 09-ны өдрөөс эхлэн гурван сарын хугацаатай сэлгэн ажиллуулсугай" гэжээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Д
    Дугараа5 жил өмнө

    Эрдэнэчулуун даргыг мэднээ.Болохгүй авилгалд амташсан байцаагч нар их бхыгаа бүгдийг нь хал. Гол нь барааны хомосдол үүсээд байна. Би чатаар бараагаа захиалаад авдаг боломжоор төр засаг Эрдэнэчулуун дарга минь ханшаж өгч ядарсан ард түмэндээ буян болоочээ амжилт хүсьe.

  • Я
    Я. Гангар5 жил өмнө

    Юмны үнэ тэншэрт хадлаа хэд дахин өссөн, барааны үнэ өсөөд тэнгэрт хадсан байна, арайчдээ байна шүү. Ёстой мундаг хүн очиж байгаад баяр хүргэe.

  • Б
    Баатар5 жил өмнө

    Маш зөв, юмны үнэ хэд дахин өсөөд үнэхээр тэнгэр хол газар хатуж гэдэг болж байна. Үнийг буулгаж, хятададаас шууд бараагаа захиалдаг боломжоор хангаж өгвөл ард түмэнд мөнч их хэрэгтэй байна

  • Э
    Эмх5 жил өмнө

    МХЕГ ,тэнд удсан дэд газрын дарга бугуудыг хал байцаагчын эрхээ мөнгөөр өгдөг