Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг Замын-Үүдэд ажиллаж зургаан хүнийг саатуулжээ

Нийгэм
Turbat
Унших: 1 мин 13 сек
70
legacy:post/6.26/214205405_931916740935442_8787476504975434077_n.jpg

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан Ажлын хэсэг Замын-Үүд боомтод ажиллаж эхэлжээ. Ажлын хэсэгт ТЕГ, ЦЕГ зэрэг хууль, хүчний байгууллагууд багтсан Эх сурвалжуудын мэдээлснээр тус боомтод авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүст арга хэмжээ авч, баривчлана гэсэн юм.

Тэгвэл Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын засаг дарга Б.Анхбаяр, түүний орлогч дарга болон тус суман дах авто тээврийн үндэсний төвийн дарга А.Хатансайхан, Хилийн 0108-р ангийн захирагч Б.Нямбат, тус ангийн замын шалган нэвтрүүлэх заставын дарга Б.Баттүшиг, Замын-Үүдийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэлтсийн дарга Х.Уранбаяр, Зам тээврийн хөгжлийн төвийн ахлах н.Саруул нарыг Онцгой комиссын штабын нэр бүхий зургаан хүнийг АТГ, ЦЕГ-аас хойшлуулашгүйгээр баривчилсан байна.

Мөн Замын-Үүд суманд Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч Бригадын генерал Ц.Жавхланбаатар болон ЕС-ийн зөвлөх Л.Алтангэрэл нарыг томилон ажиллуулахаар болсныг мэдэгдлээ. Түүнчлэн,

ХХЕГ-ын даргын тушаалаар хилийн дугаар ангийн захирагч, хурандаа Б.Нямбатыг чөлөөлөн, оронд нь В.Намхайнямбууг

МХЕГ-ын даргын тушаалаар Замын-Үүд боомт дахь хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын үүргийг түр олон гүйцэтгэгч С.Цогбадрахыг чөлөөлөн, оронд нь НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг

ГЕГ-ын даргын тушаалаар Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга Д.Зоригоог чөлөөлөн, түүний оронд Улаанбаатар хот дахь гаалийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Отгонсүхийг

АТҮТ ТӨҮГ-ын захирлын тушаалаар Замын-Үүд дэх салбарын дарга А.Хатансайханыг өнөөдрөөс чөлөөлж, Дорноговь аймгийн Автотээврийн төвийн дарга н.Сүхбаатарыг

ЦЕГ-ын даргын тушаал гарч Замын-Үүд дэх сум дундын цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн хэсгийн дарга н.Уранбаярыг чөлөөлж байна.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    Билгүүн5 жил өмнө

    Сайн байна гэхдээ гол зорилго ард түмнээ бод. Юмны үнэ өсөөд тэнгэр хаджээ үүнийг л хэвийн өмнөх үнэн дээр нь буулгаж өгөөчээ. Дамчид галзуурч байна Ард түмнийг шулж байна. 20 ёоны үнэтэй барааг 80 ёоноор зарж байна. Арайчдээ

  • G
    Gard5 жил өмнө

    Vi chataar baraagaa avah bolomjoor hangaj uguuchee, baraanii ergeltiig saijruulj iguuchee, ard tumen hytadaas shuud vi chataar avdag bolomjoor hangaj uguuchee

  • B
    Badamjav5 жил өмнө

    Saihan saihan tomilgoo hiigdej, gol ni yimii uniig buulgaj chadah yumuu. Ard tumnee bod

  • Б
    Билгүүн5 жил өмнө

    Сайн байна гэхдээ гол зорилго ард түмнээ бод. Юмны үнэ өсөөд тэнгэр хаджээ үүнийг л хэвийн өмнөх үнэн дээр нь буулгаж өгөөчээ. Дамчид галзуурч байна Ард түмнийг шулж байна. 20 ёоны үнэтэй барааг 80 ёоноор зарж байна. Арайчдээ

  • И
    Иргэн Б. Шаравдорж5 жил өмнө

    Та нарын томилгооны гол зоилго авалгалыг л зогсоох ажлыг ажлын газрыг сайжруулах ганцхан биш шүү. ГОЛ ЗОРИЛГО ҮР ДҮН БАРААНЫ ҮНЭ ӨСӨЖ ТЭНГЭРТ ХАДСАН ҮҮНИЙГ Л БУЖЛГАЖ АРД ТҮМНИЙГ АВРААЧЭЭ. АМЖИЛТ ХҮСЬЕ

  • Б
    Баатаржав5 жил өмнө

    Баахан томилгоо хийдэг, гол нь үр дүн шүү. Хамгийн гол нь Монголд юмны үнэ өсөөд тэнгэрт хадлаа, барааны хомсдол үүсээд үнэ өссөн, үүнийг л буулгаэ өмнөх хэвийн төвшинд нь хүргэх л юмшүү. Амжилт хүсьe

  • U
    uu5 жил өмнө

    НМХГазрийн дарга л мундаг хүн явж дээ ажилаа мэддэг