Х.Нямбаатар: Гашуунсухайт боомт дээр ч Замын-Үүдтэй ижил асуудал байгаа

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
60
legacy:Nyambaatar gishuun/208179744_328217035684959_84615637795478099_n.jpg

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр, мөн тус суман дах Авто тээврийн үндэсний төвийн дарга А.Хатансайхан тэргүүтэй зургаан хүнийг АТГ, ЭЦА-аас хойшлуулашгүйгээр баривчиллаа. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр,

"Өнөөдрөөс Замын-Үүдэд ажиллаж буй хэд хэдэн албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж байна. Мөн нийт 32 албан тушаалтныг нийслэлээс орон нутагт сэлгэн ажиллуулах зохицуулалт хийхээр боллоо. Гаалийн ерөнхий газрын даргын тушаал гарч хил дээр ажиллаж байгаа мэргэжилтнүүдийг өөр орон нутагт ажиллуулах тушаал гарсан. Сэлгэн ажиллуулах шийдвэрийг агентлагийн даргууд гаргасан байгаа. Замын-Үүд суманд АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан хяналт шалгалтыг мөн хийж байна. Коронавирус халдварын хүнд нөхцөлд ачаалал ихэссэн. Үүнийг далимдуулж оочер дайрч, мөнгө авч албан тушаалаа ашигласан албан тушаалтнуудыг үргэлжлүүлэн шалгана гэдгээ холбогдох албаныхан мэдэгдэж байна. Сүлжээний схем үүсгэж луйвар хийж байгаа албан тушаалтнуудад зохих хариуцлагыг хүлээлгэнэ. Гашуунсухайт боомт дээр ч үүнтэй ижил асуудлууд яригдаж байгаа. Бүхий л түвшинд гарч буй авилга, албан тушаалын хэргийг илрүүлнэ. Энд бугшсан авлига албан тушаалын хэргийг тогтоож, хариуцлага тооцно" гэлээ.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • М
    Мөөгий

    Гашуун сухайтыг маш сайн нямбай шалгах хэрэгттэй

  • З
    Зочин

    оройгоос нь, танхим дотроосоо л эхлэх хэрэгтэй дээ

  • М
    Матаач

    Үсгүй хусаад өг. Мөлчийлгөөд өг том хар гүзээнүүдийг.

  • Z
    zochin

    gashuunsukhaitad bol jinkhene avilgal gedeg ym chini bugshaad uvchnuur bol havdar etssiin shatandaa orj baigaa shuu zamiin uudees doloon dor bolchikhson baigaa daa hurdan yanzalsan ni deer baikh shuu

  • З
    зочин

    Зарлаад байх юм. Гялс дуугайхан шиг хий. Тэр Зариг Өнөрөө эд нартай бол шоу гэж нэр хүндгүй харагдаж байна.

  • D
    DKLVK

    ЁСТОЙ ЗӨВ.