Х.Хатанбаатар: Монголын Оюун Ухааны Академи АНУ-д төв компаниа байгууллаа

Нийгэм
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
10
legacy:Oyun Uhaanii academy /Oyun Uhaanii academy .jpg

Монголын Оюун Ухааны Академийнхан АНУ-д төв компаниа байгуулсан талаараа тус академийн үүсгэн байгуулагч Х.Хатанбаатар мэдээллээ. Тодруулбал, АНУ-ын Виржиниа мужид Монголын Оюун Ухааны Академийнхан хуулийн этгээдээр бүртгүүлж, үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөө авчээ.

Энэ талаараа ОУ-ын шүүгч, Боловсролын тэргүүний ажилтан Х.Хатанбаатар "Америкт төв компаниа байгуулсан оройн мэнд хүргэе ээ! Удахгүй Америк, Канад, Австрали мөн Ази, Европын олон улс оронд Монголын Оюун Ухааны Академи нь цоо шинэ нэрээр сургалтын төвүүдээ нээнэ" хэмээн сошиал хуудсандаа өгүүлжээ.