"Ээжийгээ ковидын халдвараар алдчихаад хойдохыг нь уншуулж чадахгүй яасан муу үр вэ би"

Нийгэм
umaahanУнших: 4 мин 11 сек
250
legacy:Умаахан зураг/гандан/227200841_344836547196613_4830232521372542160_n.jpg

Огторгуйн цэнхэр тагтаанууд залбирал үйлдэх шиг тонголзож, зовлон нүглээ наминчлах гэсэн зон олны хөлд дарагдсан гандангийн өнгийг зүйрлэвэл дуниартсан саарал өнгө тунаран байлаа. Эмгэнээ тэнгэрт залсан өвгөн, тамхи баагиулан суух шиг хуучин дуганы байдал чимээгүй дүнсийх эл газарт, амгалан тайван ноёлох мэт боловч зорин ирэгсдийн зовлон, зүдгүүр сэтгэлийн хамарт минь үнэртэх шиг болсон юм.

legacy:Умаахан зураг/гандан/226785792_4137502913009529_6347007225852086797_n.jpg

Олны хэл ам дагуулсан 5.9 тэрбум төгрөгөөр сүндэрлэсэн ариун хийдийн хаалгаар оронгуут л "Дал дугаартай үйлчлүүлэгч 2 дугаарын цонхонд очно уу" хэмээн чанга яригчаар дуудаж, банкны хаалгыг андууран татсан шиг санагдаж золтой л эргүүлээд хаачихсангүй. Коронавирусийн хор уршиг, нийгмийн дааж барамгүй их стресс бухимдлаас болсон уу ном уншуулах амь, заяагаа даатгах, хэн нэгний хойдын буянд зориулан ном айлдуулах гэсэн иргэд тэрхүү танхимаар дүүрэн байсан юм.

legacy:Умаахан зураг/гандан/225097037_1511806049179052_3919412176794426726_n.jpg

Иргэдийн халз өөдөөс харсан шар баганан дээр “СҮСЭГТЭН ОЛНЫ АНХААРАЛД: Номын айлтгалыг энд бичиж байна. Та бүхэн маскаа зүүж, бээлий өмсөж, хүн хоорондын зайгаа барьж үйлчлүүлэхийг анхааруулж байна” гэсэн бичиг дурайж "арилгасан алим шиг" банкны теллерүүдээс ялгаатай нь орхимж зүүсэн ламууд л тэдний хэлж заншснаар номын айлтгал баримт бичгийг худалдан авч буй иргэдэд баримт болгон хэвлэн өгч байсан юм.

Ингээд бид эхний үйлчлүүлэгч гэх үү, сүсэгтэн гэж хэлэх үү иргэнээс ямар үйлчилгээ авсан талаар тодруулахад, иргэн С.Мондоон “Би одоо 73 нас хүрч явна. Улсаас ийм барилга байгууламжийг нь бариад өгч байхад ном уншуулахдаа мөнгө хурааж авч байгаа нь буруу байна. Манай нэг зээ талийгаач болсон юм. Зээгийнхээ хойдхийн ажлаар л ном уншуулж явна. Дугаар авдаг эмх замбараатай байгааг нь бол буруутгахгүй ээ. Яах вэ тэтгэвэр авч байгаа бид мөнгөө төлөөд үйлчлүүлж болж байна. Харин Монголд ядуурал их байна шүү дээ. Хэдий сүсэгтэй ч гэсэн ном уншуулах нь бүү хэл хоолны мөнгөө аргацааж чадахгүй хүмүүс олон байна” хэмээсэн юм.

legacy:Умаахан зураг/гандан/226753326_206259898100256_2726237000077314111_n.jpg

Бид олны дундуур ном бичүүлж баримтаа авсан нэг иргэнээс хэдэн төгрөг зарцуулсныг баримтжуулж авсныг дараах зурган дээрээс харж болно. Тэрбээр 21.500 төгрөгөөр таван ном бичүүлсэн байлаа. Хамгийн үнэтэй уншигддаг ном бол ГАНЖУУР гэдэг номыг 20 мянган төгрөгөөр уншуулдаг юм байна.

Номын тариф

Ганжуур 20 мянган төгрөг

Сандуйн жүд 2000 төгрөг

Мянган цагаан шүхэрт 2000 төгрөг

Цэвэгмидийн чого 6000 төгрөг

Лхам 6000 төгрөг

Малын банзрагч 1000

legacy:Умаахан зураг/гандан/225120303_246825440395728_1360141572167337313_n.jpg

Зовлонгоор зоолсон нь Гандантэгчилэн хийд үү, зовлонг нь нимгэлэхэд гай болдог төр үү

Шинэ баригдсан байгууламж доторх иргэдийн байдлыг дээрх хэсэгт буулгасан нь энэ байлаа. Ингээд “Жанрайсаг бурхан залардаг гандангийн хойд байгууламжаар ороход алгаа хавсарсан олон амандаа “Ум маани бадмай хум” хэмээн дуулдах төдий амандаа хэлж хонх дамрын дуу хадаж, олон лам хоолой харшуулан ном уншиж байсан юм. Тэндээс зул өргөхөд хэдий хэмжээний хөрөнгө мөнгө шаардагддагийг асууж тодруулан гарсан юм.

Зулын үнэ

Жижиг зул 5 мянган төгрөг

Дунд хэмжээтэй зул 15-20 мянган төгрөг

Том зул 30 мянган төгрөг

Ингээд биднийг гарах замын модон сандал дээр 40 эргэм насны эмэгтэй газар ширтэн мэгшиж суугаатай тааралдсан юм. Тэвчилгүй очиж чичирхийлсэн мөрнөөс нь хамжиж юу болсон талаар хуваалцахад, “Буян номын газар уйлж суудаг муу ёр байгаа даа. Муу эгч нь коронавирусийн халдвараар ээжийгээ алдсан юм. Хойдын буяныг бодож зул өргөж, хэдэн ном уншуулах гэсэн хэдий ч хэдэн цаас хаанаа ч хүрэхгүй юм. Ядаж Жанрайсагт мөргөөд буцъя даа. Би яасан муу үр вэ” хэмээн нулимстай нүдээр харж байсан юм. Түүний чичирхийлсэн гартаа атгасан олон номын нэрс жагсаан бичсэн, тууш шугамтай дэвтрийн цаас нулимсандаа норж байх нь сүсэгтэн олны сэтгэл шиг л санагдлаа. Тэрбээр нэрээ хэлэхээс татгалзсан юм.

Иргэн Ч.Цэрэнхишиг, “Намайг ном зарлаа гэж лам нар үүднээсээ хөөдөг, өөрсдөө мөнгө л олох гэж байдаг байх даа хөөрхий, энэ хавиар ном уншуулж чадахгүй яваа хүмүүс явж л байгаа харагддаг” гэв.

legacy:Умаахан зураг/гандан/227700076_340750584449399_3348521934744544980_n.jpg

Буддын шашин хөгжсөн, анхлан дэлгэрсэн Балба, Энэтхэгт сүсэгтэн олон сүжгээрээ өргөл барьц өгдөг үү

Бид Энэтхэг Улсад шашны сургуульд сурч байсан нэгнээс дээрх асуултын хариултыг авсан юм.

Тэрбээр, “Энэтхэг Улсад Хиндү шашинтнууд өргөл, барьц өргдөггүй. Буддын сүм хийдүүд цөөхөн байдаг. Гандантэгчэнлин хийд бол яг үйлчилгээ авч байгаа юм шиг болсон байна лээ. Нэг ёсондоо мөнгөө өгөөд араа даалгаж байгаа юм шиг л. Бизнес юм шиг л болсон байна. Би их гайхаад байдаг юм. Буяны байгууллага юм бол ном уншуулахдаа мөнгө авдгаа болих л хэрэгтэй. Гол нь буян гэдэг ойлголтоо зөв ойлгох хэрэгтэй” гэв.

Цар тахлын нөхцөл байдал хүнд байгаа энэ үед техникийн дэвшлийг ашиглаж байгааг буруутгахгүй. 5.9 тэрбумаар баригдсан энэ хийд ийм зэрэгтэй байх нь ч зүй ёсны хэрэг биз. Харин ном айлдуулах төлбөрөө төлж чадалгүй гадаа суугаа сүсэгтэн олноо бодох цаг нь ирсэн гэдгийг эндээс харж болно. Ингээд дүгнэлтийг уншигч танд үлдээе.

Хотын төвөөр нэг хөглөрөх хоолны газрын бизнес шиг, үнэ тариф тогтоочихоод зовсон зүдэрсэн ард иргэдээ өнгө мөнгөнөөр нь ялгаж суугаа буян номын ажлаа анхаарах цаг болжээ. Бусдад үйлдсэн буян буцаж ирэхдээ бороо мэт асгардаг гэдэгсэн.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

legacy:Умаахан зураг/гандан/221772640_3111399922429409_3617375987447624666_n.jpg legacy:Умаахан зураг/гандан/225891311_264973075390711_1820859269748271856_n.jpg legacy:Умаахан зураг/гандан/226264424_508472537125295_4188219593154599390_n.jpg legacy:Умаахан зураг/гандан/228074887_345689437149178_659586104389506273_n.jpg

Х.Умаахан

Хуваалцах:250

СЭТГЭГДЭЛ (25)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Г
    гэрлээ5 жил өмнө

    нэг ч гэсэн лам уншаад өгчихгүй . лам нар чинь яасан шуналтай вм бэ. тэд нар лав ариусаагүй шуналтай юм чинь. тэд нарын уншсан ном буян болохгүй

  • У
    Улаан коммунист Умбаа5 жил өмнө

    Муусайн шар феоддалууд хувалзнууд худлаа улаан шарыг хослуулсан архичид банзлууд буян гэнэ шүү хуцна биз тийм сүрхий юм бол Чой хамба чи муу марзан алиалагч чи номоо уншиж шалдан банди нараа удирдаад ковидыг алаатхаач амжих уу? чадах уу? та нар юу ч чадахгүй наадах бохир бизнесээ зогсоо яасан их ханш тогтоож байнаа та нар шиг алиалагч нар ард түмний тусын тулд бөгсөө хатайтал сууж ном уншлаа юу? болтод өгөөрэй ард түмний сүсэг бишрэлээр мөнгийг нь дээрэмдэхээ болиоч Чойжамцтаан муу алиалагчаа дээрэм хийх нь арван хар нүгэлдээ танай номоор орно биз дээ.Шарын шашин монголд гай болсноос гавьяа байгуулаагүй бүү гандан болон хулхины лам нарт оч наадуул чинь өлсөхөөрөө цемент буулгана тэрэг түрнэ хөгшин баян авгайчуудын тачаалыг хангана энэ бол харин буян шүү ламхайнуудаа хүнийг баярлуулж байнашт

  • Ө
    Өндөр настан.5 жил өмнө

    Ээждээ үнэхээр буян хийе гэж бодож байгаа бол өөрөө маанийн 6 үсгэт тарниа ээжийнхээ сайн төрөл авахын тухайд уншаад , бусдад өөрийн чадах тусыг хүргэж өөрөө болоод үр хүүхдээ хүмүүжилтэй ЗӨВ ХҮН байлга. Тэгэхэд л болно доо.

  • А
    Ард5 жил өмнө

    Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи мөн.Ямар үнэн үг вэ!Шашин шүтээд хөгжинө гэж байхгүй дээ.Очиж мөнгө төлөхгүй бол наад шар хувалзнууд чинь өлсөж үхэхгүйн тулд ажил хийнэ .Улс эх оронд ч хэрэг болно доо.Ард түмэн өөрсдөө ийм их хувалз тэжээж байгаагаа мэддэг ч болоосой

  • З
    Зочин5 жил өмнө

    Хэчнээн тэрбум зарж сүм хийд барьж байдаг. Юу ч гэмээр юм бэ дээ.Тарифгүй сүсгээр уншдаг сүм хийд байгаа. Бэтүб хийд гэх мэт. Тэнд уншуулахгүй юу доо.

  • О
    Оймсондоо мөнөгтэй эр5 жил өмнө

    Лам чамайг хоослон, сайн үйл хий.Тэгээд л хойдох нь оке.Үхсэн хүнээс бүү ай...Ялангуя ээжээсэээ

  • Z
    zaluu5 жил өмнө

    sajhan ganc duu mini hund ovchonii ulmaas nas barlaa bid ochih bololcoogui covidoos bolood ter amid seruun baihdaan olon zil helz gereeselsen gereeslel tei terni namaig uhvel eezii mini hazuud orshuulaarai gez zahisan ym getel tuunii ehner ter gereesleliig lamiin hol dor gishguullee uchirni ter avgai lamiig duudaz ter lamni hediid haana orshuulahiig zaasan hereg ym bna tegeed ehiin hazuud bolohgui zug chig gedegni taarahgui gezee ingeed bid ireh zil mongold ochiz duugiinheen gereesleliig zaaval bieluulne buh zardliig ter avgai lamtaigaan bidend toloorei mon minii ed horongo ehiin bair ed horongo bugdiig ter avgai bidend toloorei haramsaltaini duugii mini ecsiin huseliig ingez buzarlasan ter humuusiig hurdan tamd ochoosoil gez huseh bna daa

  • Z
    zaluu5 жил өмнө

    CADADGUI BURHANI NER BARIZ GUDARSAN LAMNARIIG TER ALDARTAI BOOTEINI CUG USTGAVAL TAARNA

  • B
    bat5 жил өмнө

    bidnii burhan bol aav,eej 2mini,shuteen bol uul us,eh oron mini yum.lam nar bol hotsrogdol,yaduural,teneglel,mehlelt yum.sharin shashin delgersen jiluuded l mongol uls yag mohliinhoo irmegt tulj ochson baidag.

  • Х
    хохь нь5 жил өмнө

    ҮХСЭНЭЭ ХИИЖ ОЧДОГ ЮМ, ОЧЛОО ГЭЭД ТАЛХ ҮНЭГҮЙ ӨГӨхүү, шашин шүтсэн энэтхэгүүд хамгиин ядуу амьдарч бна,

  • S
    Songolt zowhon bidend l bii5 жил өмнө

    unegui gazar och eswel setgeleeree ogdog gazar och

  • З
    з5 жил өмнө

    үнэгүй газар нь очиж болно ш дээ

  • И
    Иргэн5 жил өмнө

    Хэт нэг талыг барьсан захиалгат бичвэр баына. Ном уншиж байгаа лам хүн биш үү. Хоол идэх эрхгүй юү. Хийдийн тог цахилгаан, дулаан, хог, цэвэрлэгээ бүгд үнэгүй болчихсон юмуу Ухаангүй Умаахан гуай.

  • М
    Монгол5 жил өмнө

    Энэ сэтгүүлч хэнд ч хэрэггүй юм бичиж ээ. Үнэгүй бяслаг хулганы хавханд л байдаг гэдгийг сонссон уу. Зах зээлийн нийгэмд үнэгүй юм хаана ч байхгүй. Лам нар ч гэсэн хүн унтах орон, идэх хоол зайлшгүй хэрэгтэй. Хүн амьд байж л буян хийнэ шүү дээ.

  • Z
    zochin5 жил өмнө

    muudaj ,omchiirson ter Choijamch !!!

  • S
    setgegdel5 жил өмнө

    Buyn hiihed harmiiin setgel baij bolohgui ch Buyn hiihed biznesiin setgel baij bolohgui shuumjilj baigaa yum ni zowj bui humuusiig mongoor yalgawarlaj buig helj baina Buyn hiihed setgel chuhal baidgiin mongo olohod bish

  • И
    Иргэн5 жил өмнө

    Японд сүм хийдээр орж байлаа. Бүх үйлчилгээ төлбөртэй байсан. Буян хийхэд харамын сэтгэл байж болохгүй. Ээжийдээ ном уншуулах мөнгөгүй гэхээр ах дүү хамаатан садан найз нөхөдгүй муу л амьдарч дээ. Тав арван төгрөг цуглуулаад мөнгө өгдөг дөө бид. Харин ч энэ хэцүү цаг үед ном уншуулж хойдохыг нь хийж сэтгэлээ бага боловч тайвшруулж байна. Битгий туйлширч бурхан шашин лам нарыг муул даа. Ном уншуулахад тарифгүй хийдүүд ч байгаа. Аливаад сэтгэлээсээ хандаж бай. Үгүй ядаад өдөр болгон гэртээ зул өргөад хоног хураагаад Жанрайсагдаа мөргөөд маань уншаад байж болно. Мөнгө төлж ламаар ном уншуулахгүй эрх эргүүлээд маань унш. Сэтгэл чинь ариусахгүй бол бусдыг буруутгаад л байна.

  • З
    Зочин5 жил өмнө

    30мянган лам хувраг,750гаруй сүм хийдийн цогцолбор барилга,байгууламжийг нь устгачихаад нөхөн төлбөрт нь барьсан ганц барилга шүү дээ.Үйл ажиллагааны зардал гэж байдаг биз дээ.Сүсгээрээ төлдөг хийд байгаа шүү дээ.Тэнд ном уншуулж болж байна.Эсвэл гэртээ зул өргөөд,маань уншиж болно.Өөрсдөө л хийдэд ирээд байгаа биз дээ.

  • Н
    Номт5 жил өмнө

    Баай юм бичиж Буддын шшны эсрэг турхирахаа болино уу, ном үнэтэй байх нь зүйн хэрэг

  • З
    Зочин5 жил өмнө

    Шинэ цогчин дуганын төсөв бараг 13 тэрбум хүрч ашиглалтандорсон байх шүү.

  • B
    Buynuu biznesuu5 жил өмнө

    uudneesee awhuulaad tagtaa shuwuund zoriulsan budaa zarj baigaa humuus ni yumaa zarah gej humuusiig barij ideh shahna bur niileed hun zoddog gej baigaa...Uudneesee awhuulaad nugel ugaasaa buyn nomiin geheesee iluu biznesiin shinjtei baiguullaga bolson baina lee... Humuusee ochij bitgii oogshuuleed baildaa

  • З
    Зочин5 жил өмнө

    Зуд болвол нохой таргална Зовлон болвол лам баяжина

  • Z
    Zochin5 жил өмнө

    Ялзарчээ

  • I
    irgen5 жил өмнө

    manaihaas oor mongo avdag gazar bdg yum uu, bur esregeer tus bolj, hool und hurtel ogdog sh dee. tiimees manaihan gadnii shashin ru ih orj bga

  • 1
    12125 жил өмнө

    Бүх зүйл үнэгүй хүртэх халамжийн сэтгэлгээгээсээ салаасай билээ. Шашин хооронд хагаралдуулах гэсэн тэнэг зүйл бичихээ болино уу!!!!