Нийслэлд ил, задгай мах худалдаалахыг хориглов

Нийгэм
umaahan
Унших: 1 мин
50
legacy:3 angi suragch/IMG_8875.jpg

Нийслэлийн Засаг дарга бөгөөд хотын дарга Д.Сумъяабазарын захирамжаар наймдугаар сарын 1-нээс мал, амьтны гаралтай мах, махан бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалахгүй.
Захирамжид "Нийслэлийн иргэдийг эрүүл, аюулгүй стратегийн хүнсээр хангах зорилгоор нийслэлийн хэмжээнд ил задгай мал, амьтны гаралтай мах, махан бүтээгдэхүүнийг 2021 оны наймдугаар сарын 1-нээс худалдаалахгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг НХЕГ, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн мал эмнэлгийн газар, Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газар, дүүргийн Засаг дарга нарт тус тус даалгасугай" гэжээ.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2021/08/01

    "Ардчилагчид" гэж цээжээ дэлдэгсэд төвлөрсөн төлөвлөгөө хамгийн хэрэггүй гэж мунхруулж энэ улсыг хөгжлийн бодлогогүй болгосны олон гайгийн нэг нь түүхий эд бэлтгэлийн систем үгүй болсон явдал. Сайн цагт Худалдаа бэлтгэлийн яам гэж түүхий эд бэлтгэл, худалдаа үйлчилгээ хариуцаж байлаа. Үүний шалтгаан нь мах, ноос, ноолуур, арьс ширээ хятадуудад зүгээр өгөх санаа байсан юм уу даа.

  • З
    Зочин2021/08/01

    Ил задгай худалдахыг хориглохоос гадна юун түрүүнд хятадуудад түүхий эд дамлахыг нь зөвшөөрснөө цуцлаж, хориглох хэрэгтэй ш дээ. Бас ченж гэж нэрлээд байгаа дамчдыг ч хумих хэрэгтэй.

  • Т
    Тэнэгт!2021/08/01

    Хятадууд манай Махыг бүрэн хяналтад оруулж, үнэтэй мах зарахнээ! Буцалгаад болгоод иддэг мах ил зарсан ч яах ч үгүй! Ямар учир ургав? Хэний бодлогоор ажиллаад байна вэ? Хятадын махны үйлдвэрийг болиулах! Хүнс Ходоодоо гаднынханд бүү Даатга! Хор хор хор!

  • А
    Анхаар!2021/08/01

    Зөвхөн Хятадуудын махыг идүүлж,тэд бүрэн гартаа авахнээ!

  • И
    Иргэн2021/08/01

    Ил задгай худалдаалахыг зогсоосон нь зөв боловч дараа нь сав баглаатай махан дотор нь үнэр танар орчихсон бохирдчихсон ямар ч мах зарагдах юм билээ баталгаагүй л байна шүү.