Хилийн цэргийн эмэгтэй алба хаагч Т.Рэнцэнбадам Замын-Үүдээс Алтанбулаг хүртэл 1100 км зайд гүйхээр замдаа гарлаа

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
10
legacy:rentsenbadam/224116931_1776845715821012_6185792881741009838_n copy.jpg

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц Монгол орны баруун хязгаар Ховд аймгаас гаран 46 хоногийн турш нийт 2127 км зайд гүйж Дорнод аймгийн Чойбалсан хотод барианд орсон.

Энэ удаад Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах Хилийн цэргийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам өмнөд хилийн отрядаас умард хилийн отряд хүртэл буюу Сэлэнгэ аймаг хүртэл 1100 км-ын холын зайд гүйхээр өнөөдөр замдаа гарлаа.

Тэрбээр Дорноговь аймгийн Хилийн 0108 дугаар ангиас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын 652 дугаар тэмдэгт хүртэл нийт 1100 километрийг туулж, Хил хамгаалах байгууллагын 88 жилийн ойн баярын өдөр буюу есдүгээр сарын 17-ны өдөр бариандаа орохоор тооцжээ.

legacy:rentsenbadam/223431909_1776846245820959_1543471680358745557_n copy.jpg legacy:rentsenbadam/223516273_1776845779154339_8176598042251010124_n copy.jpg legacy:rentsenbadam/228404276_1776846132487637_8140354244254551807_n copy.jpg legacy:rentsenbadam/228821576_1776845842487666_1989988341029512821_n copy.jpg legacy:rentsenbadam/229874172_1776845972487653_6629989294819810950_n copy.jpg legacy:rentsenbadam/230960282_1776846059154311_1396327394193386845_n copy.jpg