ТОКИО-2020: С.Батцэцэг ялалт байгуулж, медалийн төлөө барилдахаар боллоо

Спорт
Г.Лхагвадорж
Г.ЛхагвадоржУнших: 1 мин
00
legacy:Olimpic games/Chuluut/Battsetseg/224406016_4555324351159016_3400291525848675497_n copy copy.jpg

Олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жингийн барилдаан өнөөдөр Токио хотноо зохиогдож байна. Тус жинд дэлхийн хошой аварга С.Батцэцэг дөнгөж сая шөвгийн наймын барилдаанаа хийлээ.

Тэрбээр, ОХУ-ын тамирчин Ханум Вальеватай барилдаж өрсөлдөгчөө 8:5-ын харьцаатай оноогоор яллаа. Ингэснээр манай бөх шөвгийн дөрөвт шалгарч медалийн төлөө барилдах эрхтэй болох юм. Медалийн төлөөх барилдаан үдээс хойш 17.15 цагт эхэлнэ.

Л.Баяр