Т.Рэнцэнбадам: Замын-Үүдээс Сэлэнгэ хүртэл гүйх шийдвэрийг аль хоёр сарын өмнө гаргасан байсан

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 2 мин 19 сек
140
legacy:rentsenbadam/230960282_1776846059154311_1396327394193386845_n copy.jpg

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах Хилийн цэргийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам өмнөд хилийн отрядаас умард хилийн отряд хүртэл буюу Сэлэнгэ аймаг хүртэл 1100 км-ын холын зайд гүйхээр өчигдөр замдаа гарсан. Түүний гүйлтийн зорилго болоод бусад зүйлсийн талаар ярилцлаа.

-Сайн байна уу? Сайн явж байна уу. Юуны түрүүнд та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Сайн, сайн байна уу. Намайг Т.Рэнцэнбадам гэдэг гэдэг. Би Баянхонгор аймгийн Жинст суманд төрсөн. Хилийн цэргийн 0108 дугаар ангид ажилладаг.

-Холын замд гүйх шийдвэрээ хэзээ гаргасан бэ?

-Хоёр сарын өмнө шийдвэрээ гаргасан байсан. Өдөрт 30 км гүйж байна. Түүнийгээ хоёр хуваагаад өглөө 07.00 цагаас 15 км, үдээс хойш 16.00 цагаас 15 км гүйж байна.

-Баг бүрэлдэхүүний хувьд ямар хүмүүстэй хамт явж байгаа вэ?

-Хил хамгаалах Ерөнхий газрын хөнгөн атлетикийн дасгалжуулагч багшийнхаа заавар зөвлөмжийн дагуу явж байна. Мөн Хилийн 0108 дугаар ангийн жагсаалын дарга, ахлах ахлагч н.Батжаргал, Боомтын шалган нэвтрүүлэх заставын баримт бичгийн шалгагч, ахлах дэслэгч н.Намжир зэрэг хүмүүсийн бүрэлдэхүүнтэй явж байна.

-Урд өмнө холын зайд гүйж 1000 км-ээс дээш холын зайд гүйж байв уу?

-Урд нь ингэж холын замд гүйж байгаагүй. Анх удаа ийм хол замд гүйж байна.

legacy:rentsenbadam/223516273_1776845779154339_8176598042251010124_n copy.jpg

-Таны гүйлтийн зорилго юу вэ. Таныг холын зайн гүйлтээ эхлүүлсэн гэдгийг сонссон иргэд үүнийг мэдэхийг их хүсч байх шиг байна?

-Би хилчин хүнийхээ хувьд Монгол Улсын Хилийн өмнөд хязгаараас хойд хязгаарт очих, өөрийгөө сорьж үзэх зорилготой гүйж байна.

-Эмэгтэй хүн 1000 гаруй км зайд гүйнэ гэхэд таны ар гэр хэрхэн хүлээж авсан бэ?

-Мэдээж холын замд эмэгтэй хүн гүйнэ гэдгийг сонсоод аав, ээж хоёр маань бага зэрэг дургүйцэж байсан. Гэхдээ нэгэнт гүйхээр гарчихсан болохоор хүлээн зөвшөөрөлгүй яах вэ.

-Өнөөдөр таны гүйлтийн хоёр дахь өдөр. Ямар нэгэн саад бэрхшээл тулгарч байна уу?

-Машин их явж байна. Мөн говь газар болохоор бага зэрэг халуун байна. Бусдаар ямар нэгэн саад гэх зүйл алга даа.

legacy:rentsenbadam/224116931_1776845715821012_6185792881741009838_n copy.jpg

-Таныг гүйлж эхлэхээс өмнө ахлах ахлагч Э.Даваажамц 46 хоногийн турш нийт 2127 км зайд гүйсэн. Та ахлах ахлагч Э.Даваажамцтай холбогдож хол замд гүйх талаараа зөвлөгөө авсан уу?

-Зөвлөгөө аваагүй. Цэргийн хүнийхээ хувьд мундаг залуу гэж үнэлдэг. 2100 гаруй км зайд гүйсэн нь бахархалтай. Би өөрөө цэргийн хүн учраас Э.Даваажамцийг үнэлж, хүндэлж байгаа.

-Таны гүйлтийн талаар цахим орчинд иргэд тал талын үзэл бодолтой байна. Сөрөг сэтгэгдлүүд багагүй харагдаж байна. Энэ танд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Ер нөлөөлөхгүй байгаа. Энэ талаар бэлтгэл, сургуулилт хийж байхдаа ч зарим хүмүүсээс ирэх сөрөг зүйлсийг төлөвлөсөн байсан. Хүмүүс аливаа юмны сайныг нь биш, мууг нь түрүүлж хардаг шүү дээ. Тиймээс сөрөг зүйлсийг төдийлөн тоохгүй байгаа.

-Амралтын цагаасаа хумслан ярилцлага өгсөнд баярлалаа. Танд амжилт хүсье.

-Баярлалаа.

Ярилцсан: Б.Амарбаясгалан

Хуваалцах:140

СЭТГЭГДЭЛ (14)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Z
    zz

    guih sanaagaa odoo gargsan baihaar yaadiin

  • Z
    zochin

    өөр хэрэгтэй зүйл санаачилж уриалаач. хийх ажилгүй юм уу хаашаа юм бэ энэ хилчид чинь

  • А
    Алимаа

    Өө энэ хэдэн цэргийн хүмүүс чинь ажлаа хийхгүй гүйж харайгаад уналаа ямар ядаргаатай юм бэ? нутгаа зорьсон алдуул адуу биш одоо больцгоо Ховдоос Дорнот хүртэл гүйсэн гарыг дууриагаад цэргийхэн гүйлдээд эхэллээ одоо хэнбугайэууд нь солиороод гүйгээд эхэлэх бол эмэгтэй чи хамаагүй гүйж харайж байж сав саалиа бөөрөө доргиов гэнэтхэн шээс чинь хүрвэл яанаа бодох хэрэгтэй

  • S
    saruul

    teneg avgai hudlaa od boloh gd yadchih yum . oor chadah zuil bhgui yu . teneg erguu

  • N
    nyam

    delhiid yawaa

  • З
    Заа

    Заа одоо болио, хүнтэй барьцаж хэрэггүй. Төлөвлөсөн байсан гэдэг чинь үнэн худлаа, арга ядсан сонсогдоод бна, ядаж дараа жил гүйсэн нь дээр байхоо.

  • Ө
    өөөө

    нэгнээ дуурайгаад гүйгээд байж дээ

  • З
    зочин

    Ядаж 5 сая авах байхаа.1 сард таван сарынхаа цалинг авах нээ

  • З
    зочин

    Ямар мундаг юм бэ амжилт.Зорилгодоо заавал хүрээрэй.Бид бие биенээ дэмжих дэмжлэг жаахан дутуу юм уу даа.Энд сэтгэгдэл бичигч нар маань ялангуяа хотынхон маань түгжирсээр байгаад ялзарчихаа юу даа.Та нар хоёр гүүрнийхээ хооронд алхаад явж чаддаггүй байж энэ хүний гүйхэд юунд санаа тавина вэ? 1100км гүйнэ гэдэг утас маажиж, бусдыг муулахаас өөр шүү.Хотод орж ирэх үед тань дагаж гүйнэ.Зоригтой байгаарай.Маш их дэмжиж байна.

  • 1
    11

    Тэр нэг гайтай цэрэг өрсөөд гүйчих юм аа, гай чинь. Манай Бадамаа аниа чинь алт эрт сэтгээд бодчихсон байсан байхгүй юу. Одоо яахав дээ нэгэнт бодчихсон юм чинь гүйчихээс. 2 өрөө байр байг гэхэд 5.0 цаас нь хаа юм дээ. Пиддаа юм аа гайтай муу цэрэг пиддаа юмаа.

  • J
    J

    Тоть

  • К
    Кк

    Гүйх утгаа алдлаа хойд хилээс урд хил хүртэл мөлхвөл яах бол

  • И
    Иргэн

    Ховдын гүйгчийг 2 өрөө байраар аймгаас нь шагнасан. Тэрэнтэй адил шагнал горьдсон уу.

  • Х
    Халтар

    Хилээ хэн нь манах болж байнаа?