Бензиний үнийн өсөлттэй холбогдуулан УУХҮЯ, Монгол банк, АМГТГ хамтарсан уулзалт хийнэ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:zagasaa/227699525_1909466769256868_4822816386220672201_n.jpg
legacy:zagasaa/221188163_616692605967826_4928224378375778084_n.jpg

Наадмын үеэр 300 төгрөгөөр нэмэгдээд байсан шатахууны үнэ долдугаар сарын 30-наас эхлэн нэмэгдэж эхэлсэн нь иргэдийн бухимдлыг хүргээд байна. Тодруулбал, Магнай Трейд ХХК болон Петровис ХХК-ийн АИ 92, 93 бензин 2050 төгрөг болсон бол Сод Монгол, Тэс Петролиум ХХК-ийн шатахууны үнэ 2040-2070 төгрөг болтлоо нэмэгдсэн юм. Тэгвэл бензиний үнийн өсөлттэй холбоотойгоор Уул Уурхайн яам, Монгол банк, АМГТГ болон бусад аж, ахуй нэгжүүд хамтарсан уулзалтыг 10 цагт хийхээр болжээ.