З.Төмөртөмөө: Уулын фитнесийг татан буулгахгүй, тохижуулж, харуул хамгаалалттай болгоно

Нийгэм
umaahan
Унших: 1 мин
50
legacy:Умаахан зураг/Uuliin fitness/1.jpg

Чингэлтэй дүүргийн Зүрх ууланд “Чийрэг Монгол” клубын залуус Уулын фитнесийг байгуулаад нэг жил болж байна. Тэгвэл тус дүүргийн 17 дугаар хорооны дарга В.Хүрэлбаатарын саналаар татан буулгах болоод байсан юм. Нэг талаас залуус дуу хоолойгоо илэрхийлж нөгөө талаас удирдлагуудын хооронд үл ойлголцол үүссэн. Татан буулгах шалтгаан нь чанарын шаардлага хангаагүй техник хэрэгсэл ашиглаж байна гэж үзсэн байна.

Тэгвэл Нийслэлийн Засаг даргын Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө хоёр талтай уулзаж, зөвшилцөлд хүрлээ. Тэрбээр “Уулын фитнесийг татан буулгахгүй Улаанбаатар хотын захиргаанаас зөв зүйтэй зүйлсийг дэмжиж ажиллана. Тоног төхөөрөмжийг нь сайжруулж, камержуулах мөн шаардлагатай дэмжлэгийг үзүүлнэ. Иргэд олонтойгоо ийм гурвалсан тал талын байр суурийг сонсож уулзах нь зүйтэй юм. Одоо гурван талт гэрээ болон хариуцлагын гэрээ байгуулна залуусыг дэмжиж ажиллана. Фитнес хийдэг залуус архи дарс уугаад байгаа юм байхгүй. Ялгаж салгах хэрэгтэй" гэдгээ хэллээ.

legacy:Умаахан зураг/Uuliin fitness/2.jpg

Харин “Чийрэг Монгол” клубын тамирчин Э.Чинзориг “Архидалттай тэмцэхийн тулд залуучууд спортоор хичээллэх хэрэгтэй. Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газрыг хэвээр нь үлдээж байгаад баяртай байна. Олон залуус баярлах байх” гэлээ.

legacy:Умаахан зураг/Uuliin fitness/5.jpg


legacy:Умаахан зураг/Uuliin fitness/7.jpg legacy:Умаахан зураг/umaaxan fittness/14.jpg legacy:Умаахан зураг/umaaxan fittness/29.jpg
Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    Баясгалан2021/08/05

    ЧД ийн17 р хорооны засаг дарга В.Хүрэлбаатар та эхлээд хүүхдийн дээрээс дарж гэмтээсэн хуучны гулсуураа нураана уу.Хэрвээ мартаагүй бол та.

  • Э
    Эрдэмжаргал2021/08/05

    МАН-ын дарга нараа залуусын өөрсдийн босгосон зүйлсээс савраа тат туслаж чадахгүй бол гай болохгүйй бна уу? Та нарт хааж боож хориглохоос өөр хийх хөгжүүлэх бүтээн босгох өөр ажил алга уу?

  • Т
    Тулгаа тулгаа2021/08/04

    Ямар ч алдаагүй зөв ч бичиж, ярьсан бна, эх хэлээ мэддэг хүн бна,

  • Э
    Энхээ2021/08/03

    Энэ ковидтой үед иргэдийн ууланд алхах дасгал хөдөлгөөн хийхийг хориглож болохгүй дэмжих нь зөв.

  • Б
    Баясаа2021/08/03

    Хэрэгтэй зүйлдээ мөнгө зарцуул яасан их мөнгөтэй юм бэ