Шатахууны үнийг 100 төгрөгөөр буулгана гэсэн АМГТГ-ын дарга Г.Хэрлэнгийн үг "хөрсөндөө" буусангүй

Нийгэм
umaahan
Унших: 1 мин 22 сек
100
legacy:Умаахан зураг/0801/nvvr.jpg

Наадмын үеэр 300 төгрөгөөр нэмэгдээд байсан шатахууны үнэ долдугаар сарын 30-наас эхлэн нэмэгдэж эхэлсэн нь иргэдийн бухимдлыг хүргээд байна. "Магнай Трейд" ХХК болон "Петровис" ХХК-ийн АИ 92, 93 бензин 2050 төгрөг болсон бол "Содмонгол", "Тэс Петролиум" ХХК-ийн шатахууны үнэ 2040-2070 төгрөг болтлоо нэмэгдсэн юм. Тэгвэл бензиний үнийн өсөлттэй холбоотойгоор УУХҮЯ, Монгол банк, АМГТГ болон бусад аж, ахуй нэгжүүд хамтарсан уулзалтыг хийж бензиний үнийг литр тутамд 100 төгрөгөөр буулгах боломжтойг хэлсэн юм.

legacy:Умаахан зураг/0801/шатахуун.jpg

Тодруулбал, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн "Үүсээд байгаа нөхцөл байдлын хүрээнд сүүлийн хоёр хоногт ажиллаад 100 төгрөгөөр шатахууны жижиглэнгийн үнийг буулгах чиглэл өгсөн. Зарим аж ахуйн нэгж 50 төгрөгөөр буулгасан байна билээ. Өнөөдөртөө багтаж шатахууны үнийг 100 төгрөгөөр буулгаж ажиллана" гэж мэдэгдсэн юм. Гэвч өнөөдөр өглөөний байдлаар бензиний үнэ буугаагүй байна. АМГТГ-ын даргын өнөөдөртөө багтаж, 100 төгрөгөөр буулгана гэх үг хөрсөндөө буусангүй.

Тэгвэл бензиний үнэ хэзээ 100 төгрөгөөр буух боломжтой эсэх талаар Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяраас тодруулахад, Тэрбээр, "Зарим том ШТС-уудаас жижиг ШТС-ууд 40-50 төгрөгний хямд байдаг. Улсын нөөцийг 30 мянган тонноор нэмэгдүүлэх хүрээнд Засгийн газар хуралдаж байгаа. Энэ хэмжээнд нөөц нэмэгдүүлвэл 100 төгрөгөөр буулгах боломж үүсэж байгаа юм. Бензиний үнийг буулгах талаар арга хэмжээ авч ажиллаж байна. Тодорхой хэмжээний шийдвэр гарч байж, зах зээлийн зарчмаар явна. Шууд "Нарантуул" дээр наймаа хийж байгаа юм шиг буучихна гэж байхгүй. Үндэслэлтэй тооцоо судалгаатай байж шийднэ. Хэдийгээр гадаад зах зээлээс шалтгаалан ханш өссөн ч Засгийн газраас тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлээд улсын нөөцөө нэмэгдүүлэх шийдвэр гараад явж байна. Бензиний үнийг буулгах бүх процессийг хийж ажиллана" гэлээ.

legacy:Умаахан зураг/0801/шатахууна.jpg
Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    БАТ2021/08/05

    ГАДНЫ РОСНЕФТЬ МЭТИЙН КОМПАНУУДААР ХУВИЙН ХЭВШЛИЙГ ДАРУУЛНА ГЭДЭГ ЧИНЬ БАРОН УНГЕРНТЭЙ НИЙЛСЭН БАЯР ГҮН ШИГ Л САНАГДАЖ БАЙНА ҮНДЭСНИЙ КОМПАНУУДАА ДЭМЖЭЭД НЕФТЭЭ ӨӨРСДӨӨ ОЛБОРЛОЁ. ДОЛДЛАРЫН ХАНШИЙГ БУУУРУУЛАХ ХЭРЭГТЭЙ , ТӨРИЙН ХҮНД СУРТАЛ БЕНЗИНИЙ КОМПАНУУД ДЭЭР ИРЖ БАЙГАА ШҮҮ

  • З
    ЗОЧИН2021/08/05

    ХӨРС НЬ ХУВИЙН ХЭВШИЛ ТУЛ ХӨРСӨНДӨӨ БУУХ ҮНДЭСЛЭЛГҮЙ.

  • X
    xuts2021/08/05

    zocnin

  • G
    gombo2021/08/05

    ZG orostoi geree hiij orosoos shuud oruulj iree hubiin kompanaar buu damruul

  • Б
    Баяр2021/08/04

    Шатахууны дамын наймаачдыг дарахын тулд гадны хөрөнгө оруулалтыг оруулах хэрэгтэй. Тухайлбал ОХУ-ын Роснефть компанийг оруулж өрсөлдөөнийг бий болго. тэгээд л болоо: Шатахууны дамын наймаачдыг тэгж л нам дарна.

  • И
    Иргэд2021/08/04

    Шатахууны үнэ буулгаж чадахгүй бол ийм засгийн газар бидэнд хэрэггүй огцоруулая. Юмны үнэ нэмэхгүй мөнгөний ханш барих ажил энэ төр засгийн ажил үүнийгээ хийж чадахгүй арчаагүй засгийн газар УИХ тар. Шатахуун импортлогчид иргэдэд дарамт болохгүй ажиллаж чадахгүй бол тусгай зөвшөөрлийг нь хурааж авах хэрэгтэй чадахгүй байгууллагыг хүчээр ажлуулах хэрэггүй шүү дээ

  • И
    иргэн2021/08/04

    Олон жил хуурамч шатахуунаар ард иргэдээ хууран шулж машин техникийн нь эвдэж хохироочихоод энэ шатахуун импортлогчдод ичих булчирхай сэтгэл гэж алга, сиймхий л гарвал үнээ нэмдэг

  • М
    Мсёыб2021/08/04

    Ер нь төр гол гол үйлдвэрүүдээ буцаан төрдөө авах хэрэгтэй

  • H
    Hentiin hvn2021/08/04

    Herlen ch uul uurhaigaas ali erger tsadsan hvn dee !

  • Z
    Z2021/08/04

    Une deeshee usnuu gehees yg buuj haragdaach