Гадаад оронд зорчигч иргэд нислэгээс 24-48 цагийн өмнө шинжилгээ өгсөн байх шаардлагатай

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:ads/210998544_536057977522945_2700894716632158332_n.jpg

Гадаад оронд зорчигч иргэдийн PCR шинжилгээг авч байгаа билээ. Тэгвэл гадаад оронд зорчих иргэд дараах зүйлийг анхаарах шаардлагатай аж. Тухайлбал,

-Нислэгээс 24-48 цагийн өмнө буюу 09:00-13:00 цагийн хооронд шинжилгээ өгсөн байх шаардлагатай бөгөөд ХӨСҮТ-ийн амбулаторийн цахим бүртгэлд бүртгүүлж хоёр давхрын Нян судлалын лабораторийн сорьц авах хэсэгт хүсэлтээ өгөх,

-Өгөгдсөн маягтанд гадаад паспортны мэдээллээ гаргацтай, гүйцэд, зөв, англиар бичих ба холбогдох утасны дугаараа бичих,

-Шинжилгээ өгсөнөөс хойш хариуг 24 цагийн дараа англи хэл дээр бланкаар олгох бөгөөд иргэд шинжилгээний хариугаа авахдаа өөрийн мэдээллээ шалгаж авахад анхаарах хэрэгтэй.