БАЙР СУУРЬ: Залуучууд баар, караоке нээхийг дэмжихгүй байна

Нийгэм
umaahanУнших: 1 мин 12 сек
20
legacy:Умаахан зураг/0801/залуу3.jpg

Нийслэлийн Онцгой комисс өчигдөр цахимаар хуралдсан юм. Тус хурлаар караоке, баарны үйл ажиллагааг хариуцлагын гэрээ байгуулан үе шаттагайгаар нээнэ гэдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн Онцгой комиссын дарга Д.Сумъяабазар хугацаатай үүрэг даалгавар өгсөн юм. Тэгвэл уг асуудалд ард иргэд ямар байр суурьтай байгааг тодрууллаа.

legacy:Умаахан зураг/0801/залуу2.jpg

"Сайн хэлж мэдэхгүй юм. Ордог нь ороод гарах л байхдаа. Энэ бол хоёр талтай зүйл нэг талаараа ард нь амьдрал байгаа. Нөгөө талаараа эрсдэл дагуулах байх. Сайн зохицуулаад, нарийн зохийн байгуулалттай байхад болох байх"

legacy:Умаахан зураг/0801/залуу5.jpg

"Одоохондоо дэмий л байх. Хичээл сургуулиа оруулж байж дараа нь тэр асуудлаа харах нь дээр байх"

legacy:Умаахан зураг/0801/залуу4.jpg

"Нээсэн дээр байхдаа. Ялгаагүй бизнес шүү дээ. Аж ахуйн нэгжүүд шүү дээ. Нээсэн дээр байлгүй дээ. Коронатай дасан зохицохоос өөр яах вэ дээ. Миний хувьд бол зөв гэж харж байна. Тодорхой хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлт дээр нь анхаарах хэрэгтэй. Нөгөө талаараа бизнес эрхлэгч нар сүйрлээ"

legacy:Умаахан зураг/0801/залуу1.jpg

"Би баар ордоггүй болохоор сайн мэдэхгүй байна" гэв.

"Хэрэггүй гэж бодож байна. Одоо Монгол Улсад архидалт арай дэндүү газар авч байна шүү дээ. Ковидтой байхад нээгээд ямар ашиг байгаа юм. Хэний тушаалаар ингэдэг юм. Хэдхэн хүний эрх ашгийн төлөө ингэхээ болих хэрэгтэй. Өвчин хэцүү байхад энэ шийдвэр таалагдахгүй байна"

legacy:Умаахан зураг/0801/залуу7.jpg

"Ресторан, пабууд ч гэсэн хариуцлагын гэрээ байгуулаад байхад нээсэн дээр. Тэнд чинь бас ажиллаж амьдардаг хүмүүс байгаа шүү дээ. Хувь хүний ухамсрын асуудал" гэлээ.