Улаанбаатарыг бүрхсэн Сибирийн түймрийн утаа үдээс хойш нэмэгдэхээр байна

Нийгэм
umaahan
Унших: 1 мин
00
legacy:utaa/IMG_0571 copy.jpg

Ойрын өдрүүдэд цагаан утаа Улаанбаатар хотыг бүрхээд байгаа юм. Тэгвэл энэ утаа нь хойноос чиглэлтэй наашилж байгаа тул өнөөдөр үдээс хойш манай орны хойд хэсгийн нутаг, тэр дундаа Дархан, Булган, Сэлэнгэ, Улаанбаатар орчмоор улам өтгөрөх төлөвтэй байгаа юм.

Тодруулбал, ОХУ-ын Сибирийн түймрийн утаа гэдгийг Цаг уур, орчны шинжилгээний газраас хэлж байна. Сибирийн бүс нутагт сүүлийн 150 жилд үзэгдээгүй маш хуурай зун болж байгаагаас ийнхүү түймэр ихээр гарч байгаа аж. Зургаадугаар сараас хойш 210 гаруй удаагийн түймэр гарч, 15,000 ам км газар нутагт түймэр өртжээ.

legacy:utaa/IMG_0572 copy.jpg legacy:utaa/IMG_0570 copy.jpg legacy:utaa/IMG_0569 copy.jpg legacy:utaa/IMG_0568 copy.jpg legacy:utaa/IMG_0567 copy.jpg