ХӨСҮТ: Эерэг гарч байгаа нийт тохиолдлын 60-70 хувьд Дельта хувилбар илэрч байна

COVID-19
Turbat
Унших: 1 мин
00
legacy:hosut battur/223120433_979520902894729_2290907507448522004_n.jpg

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан өнөөдөр ЭМЯ-ны ээлжит цагаар иргэдэд мэдээлэл өгөв. Тэрбээр "Дельта вирусийн тархалт өндөр байна. Өнгөрсөн тавдугаар сараас дельта вирус тархаж эхэлсэн. Энэ үед 3 хүний 1-ээс нь дельта вирус илэрдэг байсан бол одоо 3 хүн тутмын 2-оос нь дельта хувилбар илэрч байна. Тодруулбал, эерэг гарч байгаа нийт тохиолдлын 60-70 хувьд нь дельта вирусийн хувилбар илэрч байгаа.

Эмнэлгийн орны ачаалал ихэссэн. ХӨСҮТ-д 315 ор дэлгэж КОВИД-19-ийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа. 50 ор нэмэхээр ажиллаж байна. Вакцинжуулалт хийлгэсэн ч гэсэн халдвар хамгааллын дэглэмээ барихыг анхааруулж байна" гэлээ.