Эрүүл мэндийн сайд С.Энхболд эмнэлгүүдэд ор нэмж дэлгэх чиглэлийг өгөв

COVID-19
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:ads/зураг11 (22).jpg

Цар тахлын үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон эмнэлгүүдийн орны хүрэлцээний асуудал хөндөгдөх болсон. Тэгвэл Эрүүл мэндийн сайд С.Энхболд ковидын эмчилгээ хийж буй зарим эмнэлэгүүдэд ажиллах үеэрээ ЭХЭМҮТ-д дахин боломжоороо ороо нэмж ажиллах чиглэлийг удирдлагуудад өгсөн байна.

Тус эмнэлгийн удирдлагын зүгээс жирэмсэн 500 эмэгтэйг авч эмнэлгийн тусламж үзүүлэхээр төлөвлөлт хийсэн аж. Харин ЭНҮТ-2 эмнэлэг нь ковидын эмчилгээ үйлчилгээний тусламжийг 1100 хүнд үзүүлж буй хүчин чадлаа дахин боломжоороо нэмэхээр бэлтгэлээ хангаж байгаа талаар мэдээллээ.