ТАНИЛЦ: ӨЭМТ-өөс нэг иргэнд үзүүлэх 160 мянган төгрөгийн эмчилгээний багцад юу юу багтах вэ

COVID-19
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:ads/тусгаарлах ба.jpg

Коронавируст халдвар (Ковид-19)-ын халдвар авсан нь шинжилгээгээр баталгаажсан, шинж тэмдэггүй, хөнгөн хэлбэрийн өвчтөнийг гэрээр эмчилж, зөвлөгөө өгөх ажлыг анхан шатны эрүүл мэндийн байгууллага буюу Өрхийн эрүүл мэндийн төвүүд хариуцан ажиллаж байгаа.

Харин ЭМДЕГ-аас тухайн ӨЭМТ-өөс ирүүлсэн иргэнд үзүүлсэн тусламж, үйлчилгээний талаарх гүйцэтгэлийн нэхэмжлэлд үндэслэн санхүүжилтийг цаг тухай бүрт нь олгож байна. Тэгвэл Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан зургадугаар сарын 21-ний өдрийн А/387/99 дугаартай тушаалаар баталсан Өрхийн эрүүл мэндийн төвөөс нэг иргэнд үзүүлэх 160,000 төгрөгийн эмчилгээний багцад:

Эмч 2 удаа биеэр очиж өвчтөнд үзлэг, оношилгоо хийх

2 удаагийн хамгаалах хэрэгсэл

Өдөрт 2 удаа утсаар тандалт хийх, асуумж авах

Тусгаарлалтын хугацаанд уух эмийн багц

ӨЭМТ-ийн эмчийн цалин, урамшуулал зэрэг олон төрлийн зардлууд багтаж байна хэмээн ЭМДЕГ-аас мэдээллээ.