О.Магнай: Эрх чөлөөгөө хамгаалахгүй бол дараа нь бид цусаар уйлаад ч нэмэргүй шүү

Улс төр
umaahan
Унших: 1 мин 41 сек
40
legacy:Умаахан зураг/1006/243941603_253433250028427_863800978285203926_n.jpg

ХЗДХ-ийн сайд Х.Нямбатарыг огцруулахыг шаардан АН-ын гишүүд дэмжигчид хонон өнжин жагсаал зохион байгуулж байна. Учир нь "Nodoublesdandard" хөдөлгөөнийг үүсгэн байгуулсан Д.Монголхүү тэргүүтэй хоёр хүнийг өчигдөр СБД-ийн цагдаагийн хэлтсээс гэрээс нь баривчилсан. Үүнтэй холбоотой үг хэл, үзэл бодлоо илэрхийлсний төлөө үндэслэлгүй иргэнээ барилаа хэмээн АН-ын гишүүд дэмжигчид ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг огцрохыг шаардан жагсаад байгаа юм.

Жагсаалын үеэр Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн О.Магнай "Шангрилагийн хажууд шөнөжин шоу зохион байгуулж байхад хууль хүчнийхэн хэнд нь ч шаардлага тавиагүй байхгүй юу. Гэтэл өнөөдөр тав зургаахан хүн зогсоход шаардлага тавьж байна. Энэ юу вэ гэхээр жирийн иргэдэд хууль нэг өөр, дарга цэрэгт өөр үйлчилж байна. Ардчиллын хамгийн гол үнэт зүйл юу вэ гэхээр хууль хүн бүрт эрх тэгш үйлчлэх эрхтэй.

Өнөөдөр дарга нар дуртай юмаа хийдэг иргэдийн үндсэн эрх чөлөө рүү халддаг үйл явц болж байна. Би өнгөрсөн хоёр гурван өдөр томоотой байлаа. Бүгдээрээ Хууль зүйн яамны үүдэнд ирээ. Эрх чөлөөгөө хамгаалахгүй бол дараа нь бид цусаар уйлаад ч нэмэргүй шүү. Сая эмэгтэйчүүдийг эндээс ямар муухай ачиж явав аа. Харсан биз дээ. Ардчиллын үнэт зүйл нь хүчирхийлэлгүйгээр үзэл бодлоо илэрхийлэх. Одоо цонхоор хараад сууж байгаа, лайв, зурагт үзээд сууж байгаа хүмүүс гараад ирээрэй. Хэрэв Орос шиг дарангуйлалд орчихвол жинхэнэ цусаар уйлаад ч эрх чөлөөгөө эргүүлж олж авч чадахгүй шүү, Монголчуудаа. Эрх чөлөө гэдэг чинь маш эмзэг зүйл. Ардчилсан нийгэмд цагдаа иргэдийг хамгаалах үүрэгтэй. Тэд татвар төлөгчдийг мөнгөөр хувцсаа өмсөөд явдаг. Бид баривчлагдсан залуус суллагдтал сууна” гэлээ

legacy:Умаахан зураг/1006/243933948_1458501561189458_5957486670999014080_n.jpg

Харин нөгөө талаас ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж дараах хариултыг өглөө. Тэрбээр “Яг ямар асуудал байна. Ямар шаардлага тавьж байна. Төлөөлөл хоёр хүнтэй уулзъя. Хүмүүс байна ойлголцъё. Нэгдүгээрт, ХЗДХЯ эрүүгийн хууль хянан шийдэх ажиллагаанд хөндлөнгөөс ордоггүй юм. Прокурорын хяналтан доор Цагдаагийн байгууллага бие дааж хийдэг зүйл. Төрийн үйл ажиллагааг явуулахад хүндэтгэлтэй хандаач ээ. Төрийн албан хаагчид ажлаа явуулж байна. Хүндэтгэлтэй хандаач. Яамны зүгээс холбогдох төрийн байгууллагуудад уламжилж өгье" хэмээлээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2021/10/06

    Бат-Үүл готын дарга байхдаа өөрөө жагсаал хийхийг хориглож, зөвшөөрөл авч бж жагсдаг, үгүй бол баривчилдаг эрх зүйг бий болгосоншд. Тэр комунизмыг муулдаг анархистдаа өөрт нь гомдоллоо ч ... Энэ гомдоллоод байгаа хүмүүс...

  • З
    Зочин2021/10/06

    ene pizda amid bsn yumuu dald or gulug mini

  • З
    зочин2021/10/06

    Магнай гэж балай юм хаанаас гараад ирвээ. Нөгөө Бат-Үүл, Эрдэнэ нар нь "Магнай чи очиж хэл ам хий" гэж хэлсэн байх. Түүнээс "Ардчилал"-ыг хамгаалах гэж гарч ирээгүй байх.

  • З
    Зочин2021/10/06

    Магнай ээжтэйгээ нийлж гадны иргэний үл хөдлөх хөрөнгийг луйвардсан гэж яригдаад байсан. Тийм хүн АН-ын удирдах албан тушаалд байна гэхээр Монголын ардчилал гажуудах нь аргагүй.