Түлшний хангамж, шатахуун, ковидтой холбоотой асуудлыг шийдвэрлэх ажлын хэсгийг Ц.Нямдорж ахална

Улс төр
umaahan
Унших: 1 мин
10
legacy:Умаахан зураг/1006/нямдорж.jpg

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар нийслэлийн түлшний хангамж, шатахууны нөөц болон коронавируст халдварын үед тулгамдаад буй асуудлыг авч хэлэлцлээ. Ингэхдээ тус асуудлуудтай холбоотой үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэж хэвийн горимд оруулах, салбар дундын асуудлыг шийдвэрлэх ажлын хэсгийг байгуулжээ.

Ажлын хэсэг 16 цагт Ерөнхий сайдад холбогдох дүгнэлтийг танилцуулах юм. Тус ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж ахалж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд холбогдох салбарын сайд, удирдлагууд багтаж байна.