“Монгол хүн баялагтаа эзэн гэснээ мартаад тэрбум мод тарина гээд явж байгаа солиотой улсад хэн хөрөнгө оруулах юм бэ“

Улс төр
UBn teamУнших: 1 мин
20
legacy:Altanhuyag gishuun/SHB_2837.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг тус хуультай холбоотойгоор үг хэллээ.

"Авлигаа болиул. Чаддаггүй юм бол багасга. Ерөнхийлөгч Монгол хүн байгалийн баялагтаа эзэн болно гэж баахан дэмий юм ярьсан. Үүнийгээ одоо ажил болго. Түүнийгээ мартчихаад нэг тэрбум мод тарина гээд явж байгаа солиотой улсад хэн хөрөнгө оруулах юм бэ. Тэр хүн чинь хөрөнгө оруулалтаа модонд зарцуулна гэж бодно шүү дээ. Дээрэм, хулгайгаа боль. Хуульгүй улс болчихсон байна. Хүний эрх, эрх чөлөөг хүндлэ. Иргэнээ хүндэлж чаддаггүй улсад ямар хүн хөрөнгө оруулах юм бэ. Гаднаас орж ирсэн нөхдүүд 24 цагаар орж ирдэг, Монголын дэлгүүрүүд нь орой 22.00 цагаас хаадаг. И-март гээд дэлгүүрийн хувьд Солонгосоос багахан юм оруулж ирдэг байсан хүмүүс бүгд будаа болж байгаа. Нийслэлийнхэн ТҮЦ-тэйгээ байлдаад байх юм. Хүчээ нэгтгээд алаад өгье гэсэн чинь хаана байна вэ" гэв.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин

    Мод тарихийг их амарханаар төсөөлждээ. Цөлжиж байнаа газараас эхлэх болов уу. Харгана, шаваг, олог гаст ургамал тарихаас эхлэх байх. Самарчид аа мод сүйтгэдэггүй болгох , ямаанаас яаж хамгаалах бэ. Яаж арчилах бэ. Хотод мод тарих амархан байх. Техникээр тарьчихна гэнэ. Нэр төрийн төлөө монголоо эдийн засгаар самарчих вий дээ.

  • E
    Enkh

    Eronhiilogch oo doromjilson kun . Mod chitzerganaa sain tari chalchaa min