Танилц: Хөрөнгө оруулалтын тухай хуульд дараах нэмэлт өөрчлөлтүүд тусгагджээ

Улс төр
Turbat
Унших: 1 мин 3 сек
20
legacy:Chuulgan/chu.jpg

УИХ-ын чуулганы хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэж, гишүүдийн 51.9 хувийн саналаар дэмжлээ.

Тэгвэл тус хуульд дараах нэмэлт өөрчлөлтүүд тусгагдсан байна.

1 дүгээр зүйл. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“3.1.5.”гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж” гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа, Монгол Улсад хоёроос доошгүй ажлын байр бий болгосон, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон бусад татвар төлөгч аж ахуйн нэгжийг:”

2 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулж, 12.1.5, 12.1.6 дахь заалт болгох:

“12.1.5.Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүлд Монгол Улсад зорчих олон удаагийн орж, гарах визийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох;

12.1.6.гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүл Монгол Улсад хувийн хэргээр оршин суух хүсэлт гаргасан тохиолдолд 50 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш хөрөнгийг Монгол Улсад хөрөнгө оруулалт хийснийг үндэслэн олгох;”

3 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн “12.1.6” гэснийг “12.1.7” гэж өөрчлөх тухай тусгагдсан.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • К
    Кк

    Монголыг хамгийн хямдхан, гуйлгачин авилгатай орон болгож дууслаа. Бүх юм нь хямдхан, Хямдхан муухай оронд хэнч хөрөнгө оруулдаггүй шүү. Баян үнэтэй орон руу хүмүүс ирж хөрөнгөө оруулдаг. Э рэгээр нь хийгээд. 14,15 онд европын орнуудын визийг үнэгүй чөлөөлөөд нэг ч жуулчин нэмж ирээгүй. Визний хураамж гэж олон сая доллар аа монгол алдсан. Хураамж энэ тэрээ улам хямдруулаад хогийн орон болгож өнаа