Д.Гангабаатарыг Цэцийн гишүүнээр томилох эсэхийг чуулганаар хэлэлцэж байна

Улс төр
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Chuulgan/_L9A0080.jpg

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар Дашбалбарын Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрийг нь дэвшүүлж, Монгол Улсын Их Хуралд санал болгохоор тогтсон. Энэ дагуу өчигдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын дээд шүүхээс санал болгосон Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцсэн байна.

Улмаар гишүүдийн олонх дэмжсэн тул асуудлыг өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулж, чуулганаар хэлэлцэж байна.