Маргааш Улаанбаатар хотод -4 хэм хүйтэн

Бусад
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/Хаврын цас/IMG_3275 copy.jpg

Аравдугаар сарын 15-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ, хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчимоор 12-14 градус, бусад хэсгээр 9-11 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.