Өнөөдөр дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй

COVID-19
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:pcr shinjilgeenii tseg/q11_20210312061246_20210903091204.jpg
legacy:Vaktsin/228955389_2706475596318641_8841686574596143249_n.jpg

Нийслэлд өчигдөр буюу аравдугаар сарын 31-нд I тунд 20, II тунд 51, нэмэлт сэргээх тунд 834, нийт 905 иргэнийг дархлаажуулжээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 71 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 20.4 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2949 (24.8 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.534 (76.0 хувь), 16-17 насны 26.545 (78.3 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Өнөөдөр буюу 10 дугаар сарын 31-ний Ням гарагт дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй. Харин маргааш буюу Даваа гарагаас эхлэн төлөвлөлтийн дагуу ажиллана гэдгийг албаныхан мэдээллээ.