Хүн амын 13 хувь нь дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагджээ

COVID-19
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:pcr shinjilgeenii tseg/242386584_6006082296133317_5242246535746200092_n.jpg

Өнөөдөр /2021.11.03/ Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа. Мэдээллийн эхэнд дархлаажуулалтын ажлын явцын ерөнхий дүнг мэдээлсэн юм.

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар ковид19-ийн вакцины I тунд хүн амын 69.3, II тунгийн хамралт 65.8, нэмэлт тунд 13 хувь нь хамрагдаад байна. III тунд өдөрт дунджаар 4 мянга орчим хүн хамрагддаг байсан бол вакцинжуулалтыг идэвхжүүлснээр сүүлийн өдрүүдэд 6 мянга болж нэмэгдсэн. Өссөн дүнгээр III тунд 425815 хүн хамрагдаад байна. Энэ нь зорилтот бүлэг буюу насанд хүрэгчдийн 21 хувийг эзэлж байна" гэлээ.