Х.Нямбаатар: 200 жилийн түүхтэй “Хүрээ сайдын хөмрөг“ гэх архивыг БНХАУ-д зарсан албан тушаалтнуудыг яллагдагчаар татсан

Улс төр
Turbat
Унших: 1 мин 32 сек
60
legacy:Nyambaatar gishuun/242931928_376714094126234_2752820907501533236_n copy copy.jpg

Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцжээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "Сүүлийн үед Монголын үнэт өв болсон архивын баримт, ховор ном зохиол, архилогийн олдвор, оюуны үнэт зүйлүүд гадагшаа гараад байна. Үүнийг зарсан гэнэ, хэвлээд худалдсан гэнэ гэх юм. Үүнээс болж зарим улс түүхийг маань булааж байна. Энэ бол Үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой. Хууль зөрчөөд байгаа албан тушаалтнуудад ямар хариуцлага хүлээлгэх вэ"

УИХ-ын гишүүн Н.Учрал "Энэ хуулиар зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал дагалдаж байгаа. Хязгаарлалттай мэдээлэлд хосгүй үнэт өв соёлын мэдээлэл багтсан" гэлээ.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам "Монгол Улсын 1725-1911 он хүртэл 200 орчим жилийн түүхтэй "Хүрээ сайдын хөмрөг" гэх архивыг БНХАУ-ын байгууллагад зарсан байна. Тэр нь хэвлэгдээд ном болоод гарахдаа АНУ-ын Конгрессийн номын санд Хятадын орон нутгийн түүх гэсэн ангилал дор хүрээг хятадын хошуу гэсэн байдлаар гуйвуулан буулгаад дэлхийд сурталчилж байгаа асуудал байна. Монголын 19725-1911 он хүртэлх түүх сан хөмрөг чинь нээлттэй мэдээлэл юм уу, хаалттай мэдээлэл юм уу. Үүнийг дуртай нь аваад нээлттэйгээр энд тэнд хэвлүүлээд явж болох юм уу. Яг аль хуулиар зохицуулагдах юм бэ"

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Энэ хууль батлагдсаны дараа архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийг шинэчилж гаргах шаардлагатай. Хоёрдугаарт, нээлттэй 56 мэдээллийн ангилалд түүхийн нэн чухал, олдвор бичгийг багтаагаагүй байгаа. Шинжлэх ухааны зорилгоор ашиглах хууль тогтоомжийг бий болгож өгсөн.

Чин гүрний үед хамаарах архивын ховор баримт бичгийг гадаад улсад зарсантай холбоотой асуудлыг эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа. Холбогдох албан тушаалтныг өнгөрсөн долоо хоногт яллагдагчаар татсан. Хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Өнгөрсөн 7 хоногийн пүрэв гаригт яг энэ хэрэг дээр яллагдагчаар татсан байгаа" хэмээлээ.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • С
    Смит2021/11/11

    Таван цаасны төлөа эх орноо худалдсан нөхдүүдийг хатуухан шийтгэж дахин төрийн албанд ажиллуулахгүй байх хэрэгтэй

  • З
    Зочин2021/11/10

    Эх ррноосоо урвасан муу хулгайчыг 9 үеээр нь шийтгэж насаар нь хоривол таарна.тэгж байж дараагийх нь хаширна.эбэ нөлөөлсөн байх магөдлалтай

  • W
    William2021/11/10

    Сайн байцгаана уу, энэ мессежийг уншиж байгаа хүн бүр, би Макс эмнэлэгт бөөрөө зарж баяжсан бидний ертөнцийг гэрчлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Өмнө нь би олон жил амьдарсаны эцэст бөөрөө зарах мисс хайж байсан. ядуурал, намайг Макс эмнэлэгтэй танилцуулдаг гол найзтайгаа уулзах хүртэл бид үнийг тохиролцож, тэд миний бөөрийг 600,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд биднийг ирэхээс өмнө хагас төлбөрийг нь төлнө гэж надад мэдэгдэв. Хагалгааных нь төлөө тэд надад хагалгааны дараа тэр даруй үлдэгдэл мөнгийг нь өгч, маш эрүүл, амьдралдаа сэтгэл хангалуун байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө нь хамгаалалт юм. Зөв газраа хайж буй хүмүүст Бөөрөө зарж, эрүүл мэндээ хадгалахын тулд та эмнэлэгтэй холбогдож болно [drmax.hospital@gmail.com] Өөрт байхгүй зүйлээ авахын тулд өөрт байгаа зүйлээ дахин ашиглаад, эрүүл саруул хэвээрээ байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө бол хамгаалалт юм. [drmax.hospital@gmail.com]

  • З
    Зочин2021/11/10

    Ямар муухай юм бэ?

  • З
    Зочин2021/11/09

    Чулууныг хэн дэмжиж сайд болгосон бэ? Тэр хүнийг мөн сайн шалгах хэрэгтэй.

  • Ш
    Шүгэл үлээгч сайд2021/11/09

    200 жилийн түүх нь хятадад ч хамаарагдах юм бий.Чагаад гэвэл монгол угсааны манжууд хятад ,монгол 2ыг захирч байх үеийн түүх тул монгол,хятад 2ыг л түүх гэсэн үг. Иймийн тулд аль аль нь судалгаа шинжилгээндээ ашиглаж болох .Бид ч хятадаас зарим нэг түүхийн эх сурвалжийг авч судлах л ёстой.Тэгэхдээ 2 улсын холбогдох хууль эрх зүйн хүрээнд хийгдэх учиртай. Одоогоос 200 жилийн өмнө бид чинь өнөөдөр шиг туурга тусгаар улс байгаагүй биз дээ.Нэгнээ хэмлэхийн донтонгууд