Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Өнөөдөр Улаанбаатарт 5928 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ
COVID-19UBn teamУнших: 1 мин
00

Улаанбаатар хотод өнөөдөр явуулын 45, суурин 42 цэгт 96 багийн 373 эмч, ажилтан ажиллаж, 5928 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Иргэд өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.




