“Завхан, Сэлэнгэ аймгуудад III тунгийн хамрагдалт хамгийн өндөр хувьтай байна“

COVID-19
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Zasgiin gazar medeelel/SHB_5070.jpg

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудыг танилцууллаа. Мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Дархлаажуулалтыг идэвхжүүлснээр өдөрт 4-5 мянган хүн III тунд хамрагддаг байсан бол сүүлийн өдрүүдэд энэ тоо 2 дахин нэмэгдсэн. Аймгуудаар авч үзвэл, Завхан, Сэлэнгэ аймгуудад III тунгийн хамрагдалт хамгийн өндөр буюу 30-аас дээш хувьтай байгаа юм. Харин Дундговь, Баян-Өлгий, Ховд зэрэг аймгууд аймгууд III тунгийн хамрагдалт хамгийн бага хувьтай үргэлжилж байна.